Бишрэлт Групп “НЭЭЛТТЭЙ 200 АЖЛЫН БАЙР” өдөрлөг 2018 оны 10-р сарын 06-нд Бишрэлт Зочид буудлын Diamond хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тус өдөр Бишрэлт Группийн охин компаниуд болох Бишрэлт Интернэйшнл ХХК, Бишрэлт Трейд ХХК, Велл март ХХК, Соёмбо даатгал ХХК, Монгол Эм Импекс Концерн ХХК, Бишрэлт ХХК, Бишрэлт Пропертиз ХХК /Сүлд Секюрити ХХК/, Бишрэлт Инженеринг энд констракшн ХХК-иуд оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй 200 ажлын байрны мэдээллийг хүргэж, 500 гаруй ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!