Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Архи, тамхинаас хол, илүүдэл жингээ хасаж эрүүл байцгаая Монголчуудаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Д.Сүхбаатарын талбайд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Хүчирхэг Монгол" спортын өдөрлөг өнөөдөр эхэллээ. Өдөрлөгийн үндсэн тэмцээнд Ерөнхий сайд оролцож байна. Үүнээс гадна 40 гаруй спортын төрлийн танилцуулга, үзүүлэх тоглолт болно. Мөн эрүүл мэндийн үзлэг үнэгүй хийж байгаа аж.

Энэ үеэр зам хаагдах эсэх тухай Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Төв талбайд болж байгаа өдөрлөгийн үеэр зам хаахгүй. Харин алба хаагчид нэмэгдлээр ажиллаж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/281866489088226/

"Хүчирхэг Монгол" спортын өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлээ.

Тэрбээр "Эрүүл биед саруул ухаан оршино гэж сайхан үг бий. Монгол хүн эрүүл байж улсаа цааш нь авч явах учиртай. Индонезид Азийн наадам болж манай тамирчид медалийн жагсаалтаараа дөрөвт бичигдэж байна. Өнөөдрийн арга хэмжээ эдгээр тамирчдад бас зориулагдсан. Хичээлийн шинэ жилийн маргааш өдөр буюу 9 дүгээр сарын 2-нд зориуд энэ өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тамирчин хүн маш их тэвчээр хөдөлмөрөөр амжилтад хүрдэг. Тиймээс хүрэлцэн ирсэн иргэд, тамирчид та бүхэнд талархаж байна. Залуучууддаа хандаж нэг үг хэлэхийг хүсэж байна. Тамхичин байхаа больж, тамирчин больё, спиртлэг биш, спортлог байя. Илүүдэл жингээ хасаж, эрүүл байя.

Гэр бүлээ тэжээх, хамгаалах, эх оронд нь аюул тулгарвал алтан амиа золиослон явах хүн бол эрчүүд. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг. Эрчүүд бид эмэгтэйчүүдээ жаргаах ёстой шүү. Монголчууд эрэлхэг зоригтой, хүчирхэг  байх ёстой. Архи, тамхинаас хол байцгаая Монголчуудаа" хэмээн уриаллаа.

Засгийн газрын тэргүүн "Хүчирхэг Монгол" өдөрлөгт оролцож буй тамирчид, спорт хорооныхонтой уулзаж амжилт хүслээ.