Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны сүүлчийн нар хиртэлт маргааш Улаанбаатарт 30 хувьтай харагдана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу наймдугаар сарын 11-ний Бямба гарагт энэ оны гурав дахь буюу сүүлчийн нар хиртэлт дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст ажиглагдана. Ингэхдээ бүтэн биш, хагас хиртэх юм.

Дараагийн нар хиртэлт 2019 оны нэгдүгээр сарын 6-нд тохиолдоно. Өмнөх нар хиртэлт долдугаар сарын 13-нд тохиож байжээ. Гэхдээ энэ удаагийн хиртэлт илүү том газар нутгийг хамарч, олон хүнд ажиглагдах тул онцлог үзэгдэл юм. Өмнөх хиртэлтийн сүүдрийн ихэнх хэсэг хүн амьдардагүй далайн хэсэгт тусаж байв.

Mаргааш нар, дэлхий хоёрын хооронд сар байрласнаас нарны 29.84 хувь нь Улаанбаатар хотоос сүүдэртэж харагдах гэнэ.

Энэ үзэгдэл нийтдээ 1 цаг, 26 минут, 49 секунд үргэлжлэх ажээ. Улаанбаатарт харагдаж эхлэх цаг нь оройн 5:56:13 цаг бол 6:40:45 цагт дээд хэмжээндээ хүрч, 7:23:02 цагт дуусах юм байна.

 

Эх сурвалж: Time and Date