ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн байгууллагын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого сүүлийн 5 жилийн дунджаас 71% -иар өсжээ

Б.Ану
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2018 оны эхний хагас жилийн статистик мэдээллээр Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан талаар бид мэдээлсэн. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэрцүүлсэн орлого 4.1 их наяд төгрөг байсан бол орлогын 80.4 хувийг татварын орлого, 10.5 хувийг татварын бус орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа юм. 

Тэгвэл зөвхөн гаалийн байгууллагын төлсөн татвар гэхэд энэ оны эхний хагас жилд 1.2 их наяд төгрөгт хүрч сүүлийн 5 жилийн дундаж орлогоос 71% -иар илүү төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна. 

Тодруулбал, Гаалийн татварын орлого улсын төсөвт 2013-2017 онуудад  эхний хагас жилийн байдлаар дунджаар 0.7 их наяд төгрөгийг төвлөрүүлж байсан бол энэ оны эхний хагас жилд 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. 

График 1, 

Гаалийн байгууллага 2018 оны эхний зургаан сард улсын төсөвт 1.0 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 1.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөгөөг 15.7 %-иар буюу 165.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Энэ өсөлтөд импортын өсөлт болон онцгой албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн талаар Гаалийн Ерөнхий Газар мэдээлж байна.  

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (26.0%) тэрбум америк доллараар өссөнийг мөн бид мэдээлсэн. 

Гадаадын худалдааны нийт бараа эргэлт ийнхүү өссөнд:

  • экспорт 475.6(15.3%) сая америк доллараар, 
  • импорт 834.6 (43.4%) сая америк доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн юм. 

Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 43.4%-иар өссөн ийнхүү гаалийн татвар ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ. 

Татварын орлогын биелэлтийг өнгөрсөн оны мөн үетэй нэр төрөл тус бүрээр харьцуулж үзүүлбэл:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 192.1 тэрбум төгрөг буюу  43.7%
  • Гаалийн албан татвар 90.2 тэрбум төгрөг буюу 42.0%
  • Архи, дарсны онцгой албан татвар  0.6 тэрбум төгрөг буюу 24.2%
  • Суудлын автомашины онцгой албан татвар  66.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин 
  • Автобензин, дизель түлшний онцгой албан татвар  53.6 тэрбум төгрөг буюу 1.3 дахин
  • Бусад орлого  2.7 тэрбум төгрөг буюу  7.6% тус тус өсчээ.
2018 оны эхний 6 сард нийт импортод татвартай импорт 88.0%, чөлөөлөгдсөн импорт 12.0 %-ийг тус тус эзэлж байна. Татвараас чөлөөлөгдсөн импортын нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 %-иар буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 67.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Хүснэгт 1. Экспорт, импорт, зарим барааны бүлгээр, сая америк доллар, хүснэгт дээр дарж томруулж үзэх боломжтой, 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [64.119.25.194] 2018/7/23
Ажилчид хөөрхий сайн байх.Цаана нь байгаа сайд, дарга нар таргалаад байх юм.Өвчин юм болов уу,их идээд бна уу
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.194] 2018/7/23
Zam-n uudiin duraaraa xyanaltgui, bas yamarch tatvargui baraa oruulj irj baisan 69-g juramlaj tatvar avdag bolson ni bas nuluulsun l baix daa. bugd shudargaar tavarvaa tulux l xeregtei. gaali xeregjuulegch baiguullaga. yamarch tatvar tuluxgui duraaraa durgimaar baigaa gazraa ochij amidrax xeregtei shd. tur uls gej baigaa bol deg juram bas togtox ni zov. tusviin mungiig ergeed emch bagsh nariin tsalin geed uls orondoo l zartsuuliishd.
0 | 0 Хариулах
Зочин [107.77.196.208] 2018/7/23
Hulsuu dusluulj olson hedee yawuuldag gadaadad bui mongolchuud maani k shuud bodogdoj bn da
0 | 0 Хариулах
Тийм [103.57.94.242] 2018/7/21
Тиймээ гаальчид хилийн цэрэг 2 яг адилхан ч хилийн цэргийнхэн цэрэг зарна харин гаальчид хэнийг ч зардаггүй дээр нь гэртээ ч амьдарч чаддаггүй! Өнгөрсөн оноос одоог хүртэл хэдэн гаальчид гэртээ харьж чадалгүй хорвоог орихсоныг та нар мэдэх үү! Ажилсан жилийг хилийн цэрэгтэй адил 1.3-1.5 болгоод 5 жил тутам 0.3 жилийн урамшуулалыг нь өгдөг болгох нь зөвөө! Тэд мөнгөтэй хүмүүсийн эсрэг тэмцэж байдаг тул халаас хоосон бүү байлгаач! Тэрнийхээ дараа шаардлагаа л өндөрсгөх хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.7] 2018/7/22
Замын-Үүдийн гаалийнхан бол цадчихсан новшнууд л байдаг биз дээ,хэрийн хүнийг хүн гэж тоохгүй 1000$-г бөгсний цаас л гэцгээдэг юм байна лээ шд
0 | 0 Хариулах
Бётка [103.57.94.242] 2018/7/21
Ингэж ажиллаж зүтгэж байхад дарга нар эрхэм сангийн сайд нь цалинг нь нэмэж урам зориг өгөхийн оронд хасаж 300-120 мянган төгрөгөөр бууруулж тэдний эдийн засгийн, үндэсний аюулгүй байдлын төлөө тэмцэх үнэт чанарыг нь бууруулж байна!
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.138] 2018/7/21
ХАХУУЛИЙН ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАВАЛ ҮҮНЭЭС Ч ИЛҮҮ МӨНГӨ ТӨВЛӨРНӨ !!!
2 | 0 Хариулах
Зочин [150.129.141.237] 2018/7/21
Ард иргэд жижиг дунд бизнес эрхлэгчдээ дампууруулж байж олсон мөнгө чинь шүү дээ. НӨАТ.д сөхөрсөн түмний буянаар орлого чинь өссөн
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.175] 2018/7/21
Ter chineegeer gadagshaa garah mungu nemegdsn ym bn l da
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.3] 2018/7/20
Гаалийханы хувьдаа хахууль хэлбэрээр цусалж байгаа мөнгө асар их байдаг юм даа.Монголын #1 авилгачид гаальд л байдаг юм шүү дээ,бусад нь бол юу ч биш чапакнууд....
11 | 0 Хариулах
Зочин [150.129.141.13] 2018/7/20
Irgediig todii hemjeegeer daramtalj shuljee gsn ug.
4 | 0 Хариулах
zochin [43.228.130.236] 2018/7/20
gaali bish ard tumen shu de mun ard tumnii hereglee saindaach neeh gaali olsiin bish
3 | 0 Хариулах