ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Экспорт 15%-иар нэмэгдсэн ч импорт 43%-иар өсч гадаад худалдааны тэнцэл буурав

Б.Ану
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс 2018 оны эхний хагас жилд 140 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.3 тэрбум америк долларт хүрэв. Тодруулбал, экспорт 3.6 тэрбум америк доллар, импорт 2.7 тэрбум америк долларт хүрсэн талаар Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ. 

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (26.0%) тэрбум америк доллараар өссөн байна. 

Үүнд:

  • экспорт 475.6(15.3%) сая америк доллараар, 
  • импорт 834.6 (43.4%) сая америк доллараар тус тус өссөн нь нөлөөлжээ. 

Харин гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний хагас жилд 1.2 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 359.0 (30.4%) сая америк доллараар буурч, 822.2 сая америк долларт хүрчээ.

График 1, Экспорт, импорт, тэнцэл, сараар, сая америк доллар

Экспорт 2018 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 475.6 сая америк доллараар өсөхөд:

  • эрдэс бүтээгдэхүүний экспорт 472.1 сая америк доллар, 
  • нэхмэл бүтээгдэхүүний экспорт 34.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 834.6 сая америк доллараар өсөхөд:

  • эрдэс бүтээгдэхүүний импорт 152.9 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 59.4 сая америк доллар,
  • машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 176.8 сая америк доллараар, 
  • тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 189.5 сая америк доллараар, 
  • үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 127.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын экспортын орлого 15 орчим хувиар нэмэгдсэн ч импорт 43 хувиар өссөн нь гадаад худалдааны тэнцэл 30% буурахад нөлөөлсөн байх юм. 

Хүснэгт 1. Экспорт, импорт, зарим барааны бүлгээр, сая америк доллар, хүснэгт дээр дарж томруулж үзэх боломжтой, 

 

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 67.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний
бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.121.73] 2018/7/19
Хараач хаа сайгүй үнэтэй тансаг машинууд байна, хятад барилгын материал хаа сайгүй байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.143] 2018/7/18
Монголчууд ч баахан машин, түүнийг хөдөлгөх бензин аваад зээлсэн мөнгөө дуусгаж байгаа улсдаа.
1 | 0 Хариулах
Zochin [111.205.33.66] 2018/7/18
Xumnuust itgel uussenees XO xiij exelj baigaa dur zurag xaragdaj baina shuu dee. Xarin ene baidal 2-3 uliral urgeljilbel muu baix. Udaxgui export ni usch l taarna daa.
0 | 0 Хариулах
иргэн Бадам [203.169.49.102] 2018/7/18
Олж байгаагаасаа илүү хэрэглээд байвал удахгүй мөнгөгүй болохын шинж.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.135] 2018/7/18
tom tom land avtsgaagaadl bhaar yaj balance aar barih yum. hiisneesee iluu tansaglahaa l bodson orkuud
6 | 0 Хариулах
Зочин [202.131.231.26] 2018/7/18
import usuh ni mash muu. malnuudaaa uursduu uildverlej surtsgaaya!!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.164] 2018/7/18
Mongold uildwerleh ni ashigguiee, Hitadaas awah heregtei
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.189] 2018/7/21
Дандаа ашиг харна ч гэж юу байхав. Гол нь өөрсдөө хийдэг болвол хараат бус байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2018/7/18
bolj ddd, odoo l neg zuv golidroldoo orj bn, jinhene innovation orj bn gedeg end uildverlel uilchilgee ediin zasag sergej bn aa gesen ug. goood
0 | 0 Хариулах
layla [66.181.161.4] 2018/7/18
Өөрсдөө олигтой юм хийж чадах биш. Импорт өсөхөд юу нь муу гэж.
1 | 1 Хариулах
Зочин [182.218.30.212] 2018/7/18
муу гэж хэлсэн бэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.135] 2018/7/18
yum hiij bj yum avdgiimshde maanagaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.189] 2018/7/21
Зээлсэн мөнгөөрөө юм аваад байна гэсэн үг
0 | 0 Хариулах