Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гарааны бизнест тань сая долларын хөрөнгө оруулалт хийх боломж бий боллоо

Б.Ану
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих дэлхийн хамгийн том Seedstars World олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна

Ирэх наймдугаар сард Монголын хамгийн шилдэг 10 хүртэлх гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн шилдгээр шалгарсан оролцогч нь Seedstars Summit олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт авахаар өрсөлдөх боломжтой боллоо. 

Тодруулбал, Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Seedstars World” тэмцээн Монгол улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 

“Seedstars World” тэмцээн нь энэ жил нийтдээ 65 оронд зохион байгуулагдаж ялагчиддаа 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх болон дэлхийн нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдтэй холбогдох боломжийг олгодог юм. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь оролцогчдод нийт 61 сая ам долларын хөрөнгө оруулалт босгоод байгаа аж. 

“Seedstars Ulaanbaatar”  арга хэмжээ 2018 оны наймдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана.  Уг тэмцээнд оролцох гарааны бизнесүүдэд зохион байгуулагчдын зүгээс дараах шалгуурыг тавьж байна. 
Үүнд:

  •  2 жил үйл ажиллагаагаа явуулсан
  •  MVP (Minimial Viable Product) буюу Бүтээгдэхүүний туршилтын хувилбараа боловсруулсан ашгийн төлөө бизнес санаа байх
  •  Тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч гарах боломжтой байх 

Энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээний албан ёсны зохион байгуулагчаар “Стартап Маркетинг Спэйс” төв ажиллаж, мэдээллийн түншээр “Unread.today”, арга хэмжээ болох газар “HUB Innovation Center” хамтран ажиллаж байна. 

Тус тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.