Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: 60 тэрбумын асуудлаар сонсгол хийх боломжтой юу гэдгээ шийднэ биз

Б.Ану
2018 оны 6 сарын 28
iKon.MN

60 тэрбумын гэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн нэгдсэн чуулганы хуралдаанд үг хэлэв.

Тэрбээр "60 тэрбумын асуудалтай холбоотой өөрт байсан материалуудыг би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн. Энэ асуудал бол ганцхан АТГ-ын шалгасан шийдвэр биш ТЕГ, ЦЕГ, АТГ-ууд хамтарч шалгаад, Прокурорын байгууллага хянаж үзээд хэрэгсэхгүй болсон. Энэ бүх бичиг баримтыг өгсөн. Энэ бичгүүдээ үзээд УИХ-ын дэг журамд яаж таарч байна. Сонсгол хийх боломжтой юу гэдгээ шийднэ биз. 

Ер нь төрийн алба хаагчдыг ажил төрлийг нь амгалан тайван хийлгэх, ажлыг нь хэвийн явуулах талаасаа ч энэ асуудлыг нэг мөр шийдэх нь чухал. Тэгэхгүй бол 2016 оны сонгуулиас хойш томилогдсон бүх хүмүүсийг хардсан сэрдсэн ийм байдал нийгэмд бий болсон. Энийг бол би төрийн ажил албанд сөргөөр нөлөөлж байгаа гэж ойлгож байна.

Би 2016 оны сонгуулийн өмнө буюу сүүлд намын даргаар ажиллаж байсан. Би хэн нэгэн хүнээс ямар нэгэн төлбөр тооцоо мөнгө авч нэр дэвшүүлэх, албан тушаалд томилох ийм ажил огт хийгээгүй гэдгээ өмнө хэлж байсан одоо ч энэ асуудал хөндөгдөж байгаа учраас хэлчихье" гэв.