Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн “муу тоглолт” болж өнгөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Хөлбөмбөгийн ДАШТ-ий C хэсгийн сүүлийн тойргийн тоглолт Франц, Данийн багуудын хооронд болж өнгөрлөө.

Нэгэнт хэсгээсээ шалгарах нь тодорхой болсон хоёр багийн тоглолт 0:0 харьцаатай өндөрлөсөн юм. Гоолоор онцгой арвин өрнөж байгаа энэ удаагийн ДАШТ-ий анхны ганц ч гоолгүй тоглолт нь энэ байв.

Английн багийн довтлогч асан, BBC сувгийн спортын тайлбарлагч Гари Линекэр “ДАШТ-ий 37/38 дахь Франц, Данийн тоглолт нь энэ удаагийн тэмцээний анхны гоолгүй тоглолт байлаа. Энэ рекорд дахин хэзээ ч эвдэгдэхгүй байх” гэж твиттер хуудсандаа бичжээ. Өөрөөр хэлбэл энэ олон тоглолтын дараа анхны гоолгүй өрсөлдөөн тохиож байгаа ховор үзүүлэлтийг онцолсон хэрэг байв.

Хөлбөмбөгийн үзэгчид бас Франц, Данийн тоглолтыг энэ дэлхийн аваргын хамгийн муу, хамгийн уйтгартай тоглолт болсныг сошиал орчинд илэрхийлсээр байна.

FIFA-гийн албан ёсны твиттер хуудсанд хүртэл сэтгэл дундуур байгаагаа нуулгүй “Маш их амьсгаадсан, аахилсан тоглолт…гэхдээ хоёулаа шигшээ 16-д шалгарахаар боллоо” гэж бичжээ.

 

Эх сурвалж: Korea Times