Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

СЭТГЭЛИЙН БЭЛЭГ ДУСАЛ ЦУСНААС уриан дор Сонгдо эмнэлгийн 20 гаруй ажилтан цусаа бэлэглэлээ

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 6 сарын 14
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

УБ Сонгдо эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд хязгаарлагдмал нөөцтай цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, донорын хүрээг өргөтгөх, эмнэлзүйн зохистой хэрэглээг хэвшүүлэх зэрэг ажилд байгуулагдсан цагаасааа эхлэн 10 жилийн туршид идэвхитэй оролцож байна. 

Бидний дунд цусаа олон удаа бэлэглэсэн хүндэт донор, донорын бахархалын тэмдэгтэнгүүд олон бий.    

Хамгийн сүүлд гэхэд 2016 онд эмнэлэг дээрээ донорын өдөрлөг зохион байгуулж, 45 хүн чин сэтгэлээсээ цусаа авлагагүйгээр бэлэглэж, 135 хүнд амьдрал бэлэглэсэн. 

Мөн өнөөдөр  СЭТГЭЛИЙН БЭЛЭГ ДУСАЛ ЦУСНААС уриан дор нэгдэж, 20 гаруй ажилчид цусаа бэлэглэлээ.  УБ Сонгдо эмнэлэгт цусаа тогтмол, үе үе бэлэглэдэг 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилчид ажиллаж байна. 

 
 
 

Бид өмнө нь нийт 82, 75, 73 удаа цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн 3 донорыг хүрэл донороор өргөмжилж, урамшуулж байсан. Өнөөдөр Монголын хамгийн залуу хүндэт донор болж байгаа АШУҮИС-ын НАС-ын 4-р курс төгсөж буй О. Ганбаяр гэдэг 22 настай оюутан хүүг урамшуулж, алдаршуулж, гарын бэлгээр шагнаж байна. Энэ донор маань 1-р курсын дадлагаа УГТЭ-ийн хоол боловсруулах замын эмгэгийн тасагт хийж байхдаа цус алдсан, цус сэлбүүлж буй маш олон өвчтөнг харсан, мөн ЦССҮТ нь гемофилитэй хүүхдүүдэд туслах зорилгоор цусан бүтээгдэхүүн хийдгийг мэдээд, анх цусаа өгч эхэлсэн. Одоогоор нийт 37 удаа, 20 литр орчим цус цусан бүтээгдэхүүнээ бэлэглээд байна.   

 
 

Манай хамгийн залуу хүндэт донор Ганбаярын маань амьдрал нь цэцэглэж, ажил үйлс дэлгэрэх болтугай.

УБ Сонгдо эмнэлэг нь ЦЦБ-ийг аюулгүй сэлбэх олон улсын стандарт аргачлалыг нэвтрүүлсэн, урвал хүндрэлийн үеийн менежментийг сайжруулснаар цус сэлбэх үеийн алдаа, урвал хүндрэл бараг гардаггүй. Цусны нөөц хязгаарлагдмал учир эмнэлзүйн зохистой хэрэглээнд анхаарч, цус түр хадгалах нэгж байгуулан ажилласнаар цусны төвөөс захиалан авсан ЦЦБ-ээ 100% хэрэглэж байгаа.

 

Манай эмнэлэг нь жилд дунджаар 230 гаруй үйлчлүүлэгчид, 990 нэгж цус буюу, 234 литр ЦЦБ сэлбэж байна.  Сүүлийн 5 жилд  1,166,121 мл буюу 1 мянга 166 литр ЦЦБ-ийг үйлчлүүлэгчид аюул хүндрэлгүй сэлбэсэн байна. 

 
 
 

 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.