СТӨ-нд
09:00 цагаас МСНЭ-ээс НЗДТГ-ын дэмжлэгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулна.
Засгийн газрын II-р байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд
09:00 цагаас "Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги" нийслэл, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болох гэж байна.
Сүхбаатарын талбайд
10:00 цагаас "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг болно. Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцоно. Өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бүх л хуулийн этгээдүүд үүд хаалгаа нээнэ.
Үндэсний Номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимд
10:00 цагаас “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол, практикийн хурал болно. Энэ удаагийн хурал нь хальс, чулуу, модонд шингэсэн соёлын баримтат өвийг авч үзэж байгаагаараа онцлог бөгөөд төрийн байгууллага болох Үндэсний архивын газар, Үндэсний олон нийтийн радио телевиз, музей сан хөмрөгт хадгалагдаж байгаа соёлын баримтат өвийн ангилал, төрөл зүйл, хадгалалт хамгаалалтын орчин нөхцөлийн талаар илтгэлүүд хэлэлцүүлнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт “Хөх Монгол” бүлгэмээс Монгол дахь хятад иргэдийн гар хөл болж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагаас Австралийн Ногоон намын лидер, 2008-2017 онд сенатын гишүүн байсан Скотт Лудлам Монголын Ногоон намын урилгаар Монголд ирэн Оюутолгой, Арева уран олборлолтын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас "Багшийн цалин нэмүүлэх түр хороо" Иргэний нийгмийн байгуулагуудтай хамтарч тавдугаар сарын 9-нд нийт хөдөлмөрчдийн цалин нэмүүлэх жагсаалыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!