Шилдэг таван Андройд ухаалаг утас
1.HTC One

Үзэмжтэй 4.7 инч дэлгэц, Flipboard маягийн хуудаслагддаг homepage (BlinkFeed гэдэг), дунджаас дээгүүр үзүүлэлттэй камер зэрэг нь түүнийг Андройд тѳрѳлдѳѳ тэргүүлэх боломж олгож байна. Мѳн нүд булаам хѳнгѳн цагаан их бие, дууны ѳндѳр чанартай дуугаралт, универсал удирдлага (remote control) болох давхар функцыг нь дурдахгүй байх аргагүй.
2. LG G2
Маш том 5.2 инч дэлгэц, анхны Snapdragon 800 чиптэй утас гэдэг утгаараа дэд байр эзэлж байна. Дээр нь нэмээд Hi-Fi аудио дуугаралт, бүтэн HD дэлгэц зэрэг үзүүлэлтүүд нь түүнийг энтертаймэнт хэрэглээний “мангас” болгож байгаа юм.
3. Samsung Galaxy S4
Гаднаас нь харахад ѳмнѳх S3 загвараасаа тѳдийлѳн ѳѳрчлѳгдѳѳгүй мэт боловч камер болон түүний мэдрэгчүүдийн чадвар нэмэгдсэн, баттерейн чанар эрс сайжирсан зэрэг нь гарцаагүй сайжирсан хувилбар гэдэг нэрийг зүүлгэж байгаа юм.
4. Nexus 4
Энэ нэр нь Андройдын ертѳнцѳд “ахмад дайчин” мэт сонсогддог ч дунджаас дээгүүр процессор, зарим нэг давтагдашгүй боломжууд нь түүнийг моодноос хоцруулдаггүй. Тестийн үед бүрэн цэнэглээд 14 цаг хэрэглэгдсэн нь Андройдын ертѳнцѳд гайхмаар үзүүлэлт юм. Зарим хүмүүс зѳвхѳн энэ шалтгаанаар түүнийг энэ жагсаалтанд оруулах байх.
5. Moto X
"Google"-ын мэдэлд шилжсэн 'Motorola" компанийн анхны утас нь хуруу хүргэлгүй удирдах (Touchless control) систем, Google Glass-тай ижил дуу хоолойгоор удирдах боломжтойгоороо бусдаас ялгарах аж. Мѳн 2000-гаад ѳнгѳний сонголтоос захиалах боломж нь хэрэглэгчид давтагдашгүй хийцтэй утас барих боломж олгож байгаа. Moto X нь 2013 оны хит бүтээгдэхүүнээр тодрох нь зайлшгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

