Гуравдугаар сарын 29 буюу маргааш 16:00 цагт улс орон даяар гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулж заавар зөвлөмж өгөх зорилгоор Онцгой байдлын Ерөнхий Газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд гарч буй газар хөдлөлтийн тоо, давтамж 2-3 дахин ихэсжээ. Тухайлбал, 2017 оны байдлаар нийт 36,000 гаруй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Он гарснаас хойш хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт нийт 13 удаа болсон гэв.
Энэ жилийн сургалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын бүхий л байгууллага, төлөөлөгчийн газрыг хамруулах чиг гаргасан байна.
Онцгой Байдлын Ерөнхий Газрын Дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр “Энэ жилийн сургуулилт өмнөх жилүүдээс онцлогтой зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд бид Улаанбаатар хотын хэмжээнд нийт 110 аюулгүйн цэг, талбай төлөвлөгөөнд тусгаж тодорхойлсон. Энэ удаагийн сургуулилтаар тус талбай, цэгүүдэд очиж цугларах юм.
Эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй хүнд өвчтэй, гэмтэж бэртсэн хүмүүсийн хувьд байгууллагын удирдлагууд тухайн хүмүүсийг хэрхэн хамруулж оролцуулах нь байгууллагын асуудал.
Бодит байдал дээр газар хөдлөлт, гамшиг тохиолдоход тодорхой арга тактик олон улсын хэмжээнд зааж өгсөн байдаг. Үүнийг ирээдүйд хэрэгжүүлж, суралцахын тулд сургалт зохион байгуулж байгаа юм” гэв.
ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Л.Энхболд “Монгол Улсын хэмжээнд нийт 395 зарлан мэдээллийн сирени дохио байдаг.
Улаанбаатар хотод 60 дуут дохиоллын цамхаг байна, үүнээс 18 нь электрон юм.
Энэ жилийн сургалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын бүхий л байгууллага, төлөөлөгчийн газрыг хамруулах чиг гаргасан.
Баянзүрх болон Налайх дүүргүүдийн зарим хороодод туршилтаар нүүлгэн шилжүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэ жил цугларах төв, цэгүүдэд сургуулилт хийснээр ирэх жилүүдэд нүүлгэн шилжүүлэх цэгүүд рүү шилжүүлэх сургалтуудыг мөн зохион байгуулна” хэмээн онцлов.
Нийслэлийн иргэдийн цугларах 110 байршил:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!