Усны тухай хуулийн 10.1.3, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан "Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам", Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээс ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхааруулж байна.
2018 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн усны тоолуур суурилуулаагүй ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!