Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийтдээ 673 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна.
Тухайлбал,
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, тээврийн хэрэгсэл мөргөлдсөнөөс 7 хүн гэмтсэн, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгджээ. Ослыг дурдвал, ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын зам Lexus LX-470 автомашины жолооч Ө нь амины Toyota Prius-20 автомашинтай мөргөлдөж зорчигч 5 настай Х, 8 настай Ц, 10 настай М, 28 настай Х нарын 4 хүн гэмтсэн хэрэг гарсан байна.
Энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 5 бүртгэгджээ.
Эх сурвалж: ЗЦА