Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байна"

Б.Ану
2017 оны 12 сарын 18
iKon.MN

УИХ, Засгийн газрын гишүүн асны охин гэж өөрийгөө танилцуулсан охин Үрэлээ гэх хуурамч нэрээр бичлэг хийн олон нийтийн сүлжээгээр хүчин, хар тамхины хэргийн талаар мэдээлэл өгсөн билээ. 

Удалгүй тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн Д.Ганхуягийн охин Г.Номуундарь болох нь тодорхой болсон юм. 

Г.Номуундарь өөрийгөө болон дүү охиноо хүчингийн хэргийн хохирогч болсон талаараа бичлэгийн үеэр ярьсан бөгөөд анхны бичлэгээ өнгөрсөн сарын 30-нд хийж байсан аж.

Харин өнгөрсөн долоо хоногоос түүний хоёр дахь бичлэг Фэйсбүүкт цацагдсанаар олон хүний анхааралд орсон юм. 

Г.Номуундарийн мэдээлсэн хэргийн шүүх хурал болох гэж байгаа талаар тэрбээр бичлэгийн үеэр ярьж байв. 

Тус бичлэгтэй холбогдуулан өнгөрсөн Баасан гарагт Цагдаагийн Ерөнхий Газар болоод бүх шатны шүүхийн байгууллагаас хэргийн талаар тодруулахад тэд бүгд ямар ч мэдээлэл өгөөгүй юм. 

Харин асуудал олон нийтийн сүлжээнд өндрөө авсаны хүчинд Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Баатархүү өчигдөр өөрийн твиттер хуудаснаа  "Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа" гэж нэг юм мэдээллээ. 

Мөн  Г.Номуундарь охины аав Д.Ганхуяг энэ талаар өөрийн твиттер хуудастаа ам нээхдээ "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" гэж бичээд байна. 

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Номуундарь охинтой холбогдолтой хэрэг шүүхийн шатанд хүрсэн эсэхийг өнөөдөр албаны эх сурвалжууд мэдээлж магадгүй байна.