6 настай дагавар охиноо хүчиндсэн этгээдэд 18 жилийн ял оноолоо
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017.12.13-ны өдөр 6 настай дагавар охиноо хүчиндсэн гэх Ванданваанчигт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гэм буруутай гэж үзэн 18 жилийн ял оноох шийдвэр гаргажээ.
Одоогоор охин "Өнөр бүл" улсын асрамжинд байгаа аж. Ээж нь охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй тул хүсэлтийг нь хүлээн аваагүй байна гэж Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

