ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Форбс 400"-гийн ганц бие тэрбумтнууд

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 9 сарын 19
IKON.MN

Мэдээж ганц бие баян хүнд гэрлэх боломж хамаагүй илүү байдаг байх. Тэгвэл хэн хэн гэдэг баян хүмүүс одоогоор ганц бие амьдарч байгааг харцгаая.

Саяхан 2013 оны хамгийн баян 400 Америк хүнийг тодруулсан "Форбс" сэтгүүл бидэнд энэ боломжийг олгож байна. Гэхдээ эдгээрээс урьд нь огт гэрлэж байгаагүй гэсэн шалгуураар нийт 12 хүн гарч ирж байгаа юм.

Мѳн энэ жагсаалтаас 50 хүртэлх насны гэдэг давхар шалгуураар шүүвэл ердѳѳ зургаан тэрбумтан үлдэж байгаа ажээ.

Эдгээр тэрбумтнуудын хэн нь хэн бэ?

Жек Дорси (Jack Dorsey)

1.Жек Дорси (Jack Dorsey)
Нас: 37
Хѳрѳнгѳ: 1.3 тэрбум доллар
Сан Францискогийн тэрбумтан залуу Twitter, Square зэрэг технологийн компаниудыг байгуулалцсан. Гэвч хайр сэтгэлийн тал дээр тѳдийлѳн амжилтгүй яваа гэнэ. Британий модел Лили Коул (Lily Cole)-тай үерхдэг байснаа больж энэ оны эхнээс йогийн багш Кейт Грир (Kate Greer)-тэй найзлах болсныг эх сурвалжууд баталж байна.
Түүний зүрхийг 140 тэмдэгтэнд багтаан байлдан дагуулъя гэвэл @jack хаягаар дагах боломжтой.

Скот Дункан (Scott Duncan)

2. Скот Дункан (Scott Duncan)
Нас: 31
Хѳрѳнгѳ: 5.5 тэрбум доллар
Одоогоор хэнтэй ч гэрлээгүй байгаа. Түүний эцэг 2010 онд нас барснаар "Enterprise Products Partners" компани дахь хѳрѳнгийг нь ѳвлѳж авсан.

Роберт Пера (Robert Pera)

3. Роберт Пера (Robert Pera)
Нас: 35
Хѳрѳнгѳ: 1.95 тэрбум доллар
Түүнд түргэн ѳсѳж байгаа харилцаа холбооны компани, NBA-гийн баг зэрэг орлогын эх үүсвэрүүд буй. Гэхдээ энэ баялгаа хуваалцах хүнийг олоогүй байгаа аж.
Сүүлийн үеийн мэдээллээр Тайваний модел Руру Лин (Ruru Lin)-тэй болзож эхэлсэн гэнэ.

Тор Питерсон (Tor Peterson)

4.Тор Питерсон (Tor Peterson)
Нас: 49
Хѳрѳнгѳ: 2 тэрбум доллар
"Glencore Xtrata"-ийн тэрбумтангуудын цор ганц Америк ганц бие эр. Энэхүү аварга компанийн нүүрсний салбарыг удирддаг байна.

Жефри Скол (Jeffrey Skoll)

5. Жефри Скол (Jeffrey Skoll)
Нас: 48
Хѳрѳнгѳ: 3.8 тэрбум доллар
Баяны хажуугаар ѳглѳгч нэгэн. Нийтдээ 1 тэрбум долларыг буяны үйлст зарцуулжээ. Ѳглѳгийн эзэн, кино продюсер, eBay сүлжээний экс ерѳнхийлѳгч тэрээр найз бүсгүй Стефани Свидловтой хамт амьдарч байгаа гэнэ.

Питер Тиел (Peter Thiel)

6.Питер Тиел (Peter Thiel)
Нас: 46
Хѳрѳнгѳ: 1.8 тэрбум доллар
1998 онд онлайн тѳлбѳрийн "PayPal" компанийг байгуулалцаж байсан ба дараа нь хувьцаагаа 1.5 тэрбумаар зарж байжээ. 2004 онд Facebook-т 500,000 долларын хѳрѳнгѳ оруулалт хийж 10%-ыг нь эзэмших болсон.
Хүмүүс түүнийг ганц бие, ижил хүйстэн гэцгээдэг байна.