2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
13:00
S30
22°
14:00
S30
23°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
24°
18:00
S30
24°
19:00
S30
23°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S31
15°
00:00
S31
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Монгол Улсад 3 эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг"

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

 Охид, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, нийгмийг цочроосон хүчирхийллийн гэмт хэргүүд ар араасаа гарч байгаатай холбогдуулан "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос" өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Монгол Улсад таван эмэгтэй тутмын нэг нь ямар нэг хүчирхийлэлд өртөж, гурван эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг.

Хэдийгээр  эрх зүйн орчин сайжирч, хууль тогтоомжууд гарсан ч гэмт хэргийг нуун дарагдуулах, хэргийг хуучруулах, авлигал өгөх оролдлогууд гарсаар байгааг та бүхэн мэднэ. Иймд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нийт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, ээжүүдийг бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна" гэж  Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хэллээ.

Охидод зориулсан амьдрах ухаан, хүмүүжил, төлөвшлийн сургалтыг зохион байгуулна

 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн, ардчилсан эмэгтэйчүүдийн хорооны сургалт судалгаа  хариуцсан нарын бичгийн дарга Р. Булгамаа: Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн болон цахим хүчирхийллийн хор уршгаар эрх нь зөрчигдөж амь насаа алдах, охидын дунд амиа хорлох, архи тамхи, мансууруулах бодист донтох зэрэг гэмт үйлдлүүд газар авчээ.

Иймээс тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж иргэдийн хяналт, оролцоог сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охидод зориулсан амьдрах ухаан, хүмүүжил, төлөвшлийн боловсрол сургалтыг зохион байгуулах, буруу зан үйлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдэд хувь нэмэр оруулах зорилготойгоор ажлын хэсэг байгуулж үе шаттай олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үндэсний бодлогын хорооны гишүүн Т. Пүрэвхатан: Эмэгтэйчүүдийн ардчилсан холбоо долоо хоног болгон Мягмар гарагт 14:00-16:00 цаг хүртэл сэтгэлзүйн болон хуулийн зөвлөгөө өгнө. Мөн 321144 дугаарт холбогдож мэдээлэл авч болно гэлээ.

 

x