ОУВС шинэ Засгийн газрын бодлогыг харзнахаар шийджээ
ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон тухай Монголбанкнаас өнөөдөр мэдээллээ.
Тухайлбал Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөрийнхөө үнэлгээг II улирлын байдлаар хийж гүйцэтгээд явсан.
Хөтөлбөрийн үнэлгээнд зорилтууд бүгд хангагдсан гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байгаа. Энэ дүгнэлтийг танилцуулах хурал есдүгээр сарын 25-нд болох байсан боловч хойшилсон. Хойшилсон нь Засгийн газар огцорсонтой холбоотой.
Тэд шинээр бүрэлдэх Засгийн газартай уулзаж ОУВС-тай тохирсон бодлогын арга хэмжээнүүд цаашид хэрэгжих үү гэдгийг ярьж, тохирч, үнэлгээгээ хэрэгжүүлнэ гэсэн байгаа" гэв.
Өөрөөр хэлбэл ОУВС манай шинэ Засгийн газрын бодлогыг харзнахаар шийджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

