Нарантуул ОУХТ
09:00 цагт БЗД, Нарантуул ОУХТ-ийн арын замын нээлтийн ажиллагаа болно.
Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний Дүнжингарав салбарт
09:00 цагт “Оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх аян" талаарх мэдээллийг иргэдэд өгөх зорилготой өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр иргэд оршин суугаа газар нь аянд орсон эсэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчилтэй бол зөрчлөө хэрхэн арилгах зэрэг мэдээллээ авах боломжтой.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын зааланд
10:00 цагт ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Их Британий Оксфордын их сургуулийн Археологийн сургуулийн хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Холидэй Инн зочид буудалд
10:30 цагт “Сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтын ажиллагаа” төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.
МУИС-ийн эрдмийн танхимд
11:00 цагт Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Засгийн газрын Агентлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа болно.
Хангарди ордоны мэдээллийн төвд
11:00 цагт Мэдээллийн технологийн чиглэлээр гадаад болон дотоодод ажиллах сонирхолтой залууст зориулсан Монгол-Солонгосын компаниудын хамтарсан нээлттэй ажлын байрны өдөрлөгийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт “Монголиа Волкслифт” ХХК-иас цахилгаан шатны аюулгүй байдал, чанарын асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ, ИТХ-аас тус дүүргийг өөрчлөн зохион байгуулж хоёр дүүрэг болгох асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт Их хэлмэгдүүлэлтийн 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Улсын цагаатгалын комисс, Монголын хэлмэгдэгчдийн холбоо хамтран мэдээлэл хийнэ.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Монгол улсын Үндсэн хуульд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчжээ. Энэ талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт "Ард түмний онц зөвлөл"-өөс Авлигатай тэмцэх газарт онцгойлон шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Тооцоо судалгаагүй үрсэн 24 тэрбумыг автомашины бизнес эрхлэгчид нөхөх ёсгүй. Энэ талаар Нийтийн эрхийг хамгаалах холбоо, Нийслэлийн автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийнэ.
ГХЯ “Зөвшилцөл” танхимд
14:00 цагт Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн болно.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд
14:30 цагт Хүмүүнлэгийн талаар баримтлах болдлого, чиглэл хэлэлцүүлэг болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!