QUIZ: Монгол хэлэнд орсон Харь үгсийн мэдлэг шалгах сорил
iKon.MN
Монгол хэлний Харь үгсийг мэдэх үү?
0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
‹
›
1
Аль нь харь хэлнээс орж ирсэн үг вэ?
Анир /1.Дуунаас дам дам доргиотон гарах шуугиан; 2. Сураг чимээ, мэдээ занги. Түрэг хэлнээс Монгол хэлэнд оржээ. /
Гэрэл
Сайхан
Анир
Сэтгэл
2
Аль нь Монгол үг вэ?
Баатад /Эртний Монгол хэлэнд баатар хэмээх үгийн олон тоот хэлбэр “баатад” байжээ./
Анги, Дэвтэр, Элээ нь бүгд Tөвд үг
Анги
Дэвтэр
Элээ
Баатад
3
“Болор” хэмээх үг аль хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн бэ?
Перс хэлнээс /Техник болон гоёл чимэглэлийн зүйлд хэрэглэдэг чулуу. Төрөл зүйл олон./
Монгол үг
Перс хэлнээс
Манж хэлнээс
Хятад хэлнээс
4
“Богд” хэмээх үг аль хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн бэ?
Монгол үг /Эцгийн удмын өвөг дээдсийн нэр. Алтай язгуур хэлний эртний Монгол үг./
Монгол үг
Төвд хэлнээс
Манж хэлнээс
Самгард хэлнээс
5
“Цэрэг цуух” гэж ямар хоёр хэлний үг хоршсон байна вэ?
Монгол, Манж /Цуух хэмээх үг нь Манж хэлээр cooha буюу цэрэг хэмээх утгатай үг аж./
Төвд, Самгард
Манж, Төвд
Манж, Араб
Монгол, Манж
6
“Бурхан” хэмээх үг аль хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн бэ?
Самгард хэлнээс /Ямар нэг зурмал, сийлмэл, цутгамал бурхдыг нэрлэх ерөнхий нэр./
Монгол үг
Төвд хэлнээс
Самгард хэлнээс
Уйгур хэлнээс
7
Аль нь Монгол үг вэ?
Манагар /Эртний Монгол хэлэнд манагар хэмээх нь 1. маргааш өдөр 2. өглөө гэх хоёр утгатай байжээ./
Элч - Түрэг үг, Оочир - Орос үг, Амраг - Түрэг үг
Элч
Оочир
Амраг
Манагар
8
“Цув” хэмээх үг аль хэлнээс Монгол хэлэнд орсон бэ?
Араб үг /Бороо цасанд гадуур өмсөх хувцас буюу нөмрөг. Араб хэлнээс Монгол хэлэнд оржээ./
Араб үг
Монгол үг
Уйгур үг
Хятад үг
9
Манж хэлнээс Монгол хэлэнд орсон үгийг сонгоно уу?
Орхоодой /Манж хэлний orho (өвс), da(уг, үндэс) хэмээх үг Монгол хэлэнд орхоодой болон хувирч, орж иржээ./
Цэрэг - Монгол үг, Буу - Хятад үг, Лоовууз - Хятад үг
Цэрэг
Орхоодой
Буу
Лоовууз
10
“Учир жанцан” гэж ямар хоёр хэлний үг хоршсон байна вэ?
Монгол, Төвд /Жанцан хэмээх үг нь шалтгаан, учир шалтгаан, учир начир хэмээх утгатай Төвд хэлнээс орж ирсэн үг ажээ./
Манж, Төвд
Араб, Монгол
Монгол, Хятад
Монгол, Төвд
Түр хүлээнэ үү...
