ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

АЙЛЧЛАЛ: Орано компанитай байгуулах гэрээ шат ахиж, ОБЕГ урт шаттай галын машин авах $34 саяын гэрээ сунгагдав

Б.Оюунчимэг, iKon.mn
2023 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг

-Айлчлал-

Монгол Улс цөмийн эрчим хүчтэй болох, интернэтийн хамгийн өндөр багтаамжтай  буюу 10GB-ын "Чингис" нэртэй хиймэл дагуулыг бүтээж, хөөргөх эхлэл тавигдаж, Франц улсаас нисдэг тэрэг, өндөр шаттай гал унтраах машин авах $34 саяын санхүүжилттэй хоёр дахь удаагийн гэрээг сунгалаа.

Эдгээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн төрийн айлчлалын үеэр шийдэгдсэн асуудал юм.

Ураны төслийн тухайд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын өмнөх шатны ажил шийдэгдэв. Энэ талаар протоколд гарын үсэг зурсан Франц улсын төрийн өмчит "Орано майнинг" группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн "Монгол Улсад уран олборлохоор хийгдэж буй маш чухал хөрөнгө оруулалтын ажил.

Бид өмнө нь хоёр талаасаа идэвхтэй ажилласны үр дүнд суурь зарчим, үндсэн үйл ажиллагааны чиг баримжаагаа тохироод байсан бол одоо дараагийн алхмаа хийж байна. 

Бүх зүйл хуулийн дагуу, ил тод байх ёстой. Хоёр талаасаа бүгдийг нь ярилцаж тохиролцсон. Гэрээний нөхцөлүүдэд сэтгэл хангалуун байна.

Төсөл хэрэгжүүлэх хугацаандаа нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа"-г хэлсэн юм.

Уран олборлох уг төслийн туршилт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сард эхлээд байгаа билээ.

Франц улс цөмийн эрчим хүчний 56 реактортай, одоо нэгийг нэмж барьж байгаа аж. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашигладаг байна.

Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум орчим долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр болж байгаа нь өндөр ач холбогдолтой аж.

Гэрээнд тусгахаар тохиролцсон ерөнхий нөхцөлүүдэд:

  • Үйл ажиллагаа зардал мөнгөний асуудалд оролцохгүй, ашигтай ашиггүйгээс үл хамааран Монгол Улс жил бүр ногдол ашиг хүртэнэ.
  • Хөрөнгө оруулалтын гэрээ, нарийвчилсан ТЭЗҮ-гээ дахин батлуулна
  • Бүтээн байгуулалт эхлэхээр 2027 оноос үйлдвэрлэлээ эхлүүлнэ
  • АМНАТ-ын төлбөрийг 10%-аас эхэлнэ, өсөн нэмэгдэх АМНАТ-ыг 19 хүртэл хувиар тооцно
  • Шар нунтгийн үнэ нэмэгдвэл АМНАТ-ыг өссөн үнээр төлнө
  • Борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулна
  • Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн бүх гүйлгээ Монгол Улсын банкаар хийгдэнэ
  • Зах зээлийн ямар ч үед 51-ээс дээш хувийн ашгийг Монголын тал хүртэнэ.
  • Орон нутгийн хөгжилд зориулж жилд нэг сая ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх, нийт ажилтнуудын 30-аас доошгүй хувийг орон нутгаас авч ажиллуулах
  • Хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчийн зүгээс яг адил мэдээлэл солилцоно, нууцгүй ажиллана
  • Хөрөнгө оруулалтын гэрээний явцыг олон нийтэд ил тод мэдээлнэ хэмээн тусгасан байна.

Гэрээ батлагдчихвал 2027 оноос үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Одоо Монгол, Францын талаас нарийн заалтуудыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж, Засгийн газраар хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барьж, эцсийн шийдвэрийг гаргах үлдэж байна.

Уулын ам, малчны хотхон интернэтэд холбогдож, олон сувгийн үйлчилгээ авдаг болно

Түүнчлэн Монгол Улс сансрын үндэсний хиймэл дагуултай болох төслийг Франц улсын "Thales Alenia Space” компанитай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Хиймэл дагуулыг бүтээхээр Олон улсын цахилгаан холбооны байгууллага дээр "Чингис" байршилд зөвшөөрлөө авчээ. Ирэх сарын 15-нд ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах юм байна.

Ингэснээр интернэтийн хамгийн өндөр багтаамжтай  буюу 10GB-ын хиймэл дагуулыг бүтээж, хөөргөснөөр алслагдсан сум, суурин газар, уулын ам, малчны хотхон, боомтууд интернэтэд холбогдож, олон сувгийн үйлчилгээ авдаг болох нь. 

Эммануэл Макрон: Эрчим хүчний шилжилтийн цөм болох ашигт малтмалыг хамтран ашиглах төслүүд хүрээлэн буй орчин, орон нутагт үзүүлэх үр өгөөжийг онцгой анхаарна

Айлчлалын үеэр Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан юм. 

Энэ тухай Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон "Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтоогдсон нөөц баялаг, ялангуяа эрчим хүчний шилжилтийн гол цөм болох нэн чухал ашигт малтмалыг хамтран ашиглах төслүүд нь хүрээлэн буй орчин, нийгэм, орон нутагт үзүүлэх үр өгөөжийг онцгой анхаарч, үйл ажиллагаандаа чанарын өндөр стандартыг мөрдөнө гэдэгт та бүхэн бүрэн итгэж болно.

Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо (BRGM) болон Монголын Үндэсний геологийн алба хооронд санамж бичиг байгуулснаар энэ ажил бодит болж хэрэгжинэ" хэмээн мэдээлэлдээ дурдаж байв.

Тэрбээр "Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Францад суралцахаар 13 монгол оюутан ирсэн. Ирэх жил энэ тоог 30 болгохоор зорьж байгааг хэлсэн юм.

Нисдэг тэрэг, урт шаттай гал унтраах машин Франц улсаас авна

Франц улстай хамтран хэрэгжүүлж байгаа хоёр гэрээг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сунгав. Тодруулбал сүүлийн 10 жил ОБЕГ-т хэрэгжиж буй аврах болон иргэний хамгааллын чиглэлээр ашиглах нисдэг тэрэгний төсөл, нисдэг тэрэгний үндэсний нисгэгч, аврагч нарыг бэлтгэх төслийн гэрээг сунгажээ. Ингэснээр үргэлжлүүлэн үндэсний нисгэгч нарыг сургах нь. Эхний гэрээ $40 сая байсан бол айлчлалын үеэр сунгасан гэрээ $34 саяын санхүүжилттэй байна.

Улаанбаатар хотод зун болсон үерийн үеэр төслийн хүрээнд бэлтгэгдсэн аврагч нар агаараас амжилттай ажилласан нь үр дүнгээ өгсөн гэж үзжээ.

Гэрээний хүрээнд урт шаттай гал унтраах машин, тоног төхөөрөмжийг Франц улсаас худалдаж авах юм байна.

Айлчлалын үеэр нээгдсэн үзэсгэлэн болон урлагийн тоглолт:

Айлчлалын үеэр Монгол, Франц улсын хамтарсан, 800 гаруй үзмэр бүхий "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн Нант хотод гарсан нь Монголын түүхийг олон улсад сурталчлах онцлог үйл явдал байв. Уг үзэсгэлэн 2024 оны тавдугаар сарын 5-н хүртэл үргэлжилнэ.

Франц улсын Версалийн ордны Хааны дуурийн театрт Монгол Улсын соёлын элч, Улсын филармонийн морин хуурын чуулгынхан 20 орчим бүтээлээ эгшиглүүлж, Франц улсын төрийн өндөр түвшний төлөөлөгчид зэрэг 600 орчим зочин, тус улсад байгаа монгол иргэдэд толилуулсан нь үзэгчдийн алга ташилтаар өндөр үнэлгээ авч байв.

Албан ёсны угталтууд: 

Франц Улсын Хууль зүйн сайд Эрик Дюпон болон Парис хотын Цэргийн тойргийн захирагч, генерал Кристоф Абад тэргүүтэй албаны хүмүүс Инвалидын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтан авсны дараа Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэлэлцээ хийх Элизейн ордон руу 146 морьтой цэрэг, Францын Гвардын цэргийн мотоциклтой 30 хөтөч залан явсан юм.

  1. Парис хотын "Орли" нисэх буудал
  2. Парис хотын Засаг даргын Тамгын газар
  3. Сенатын ордон
  4. Инвалидын ордон
  5. Франц Улсын Ерөнхийлөгчийн Елизейн ордон бүрд Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа бүрэлдэхүүнийг тус улсын хүндэт харуул ёслон жагсаж, морьт цэргийн найрал хөгжим марш эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр угтан авч байв.

Парис хотын нийтийн тээвэр

Франц улсын нийслэл Парис хот долоон сая хүн амтай бөгөөд нийт иргэдийн 64.3% нь нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлдэг. 

Тус хот метроны 16, автобусны 347, трамвайн 12, дагуул хот хоорондын галт тэрэгний таван шугамтай, олон улсын галт тэрэгний долоо, нисэх онгоцны гурван буудалтай, унадаг дугуйн 440 км замтай ч түгжрэлтэй байв.

Парис дахь албан ёсны уулзалтууд /Огноогоор/

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд [146.70.109.54] 2023/10/21
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин төрийн хулгайч Ухна ХҮРЭЛСҮХ Ялтан
0 | 0 Хариулах
ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд [146.70.109.54] 2023/10/21
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин төрийн хулгайч Ухна ХҮРЭЛСҮХ Ялтан
0 | 0 Хариулах
🙏🏻 🙏🏻 🙏🏻 [103.57.92.254] 2023/10/21
Uran iig Mongold hze ch olborloj bolohguiee. Ene chine als daa heden ih Nayd dollar bolj uldene.
1 | 1 Хариулах
🙏🏻 🙏🏻 🙏🏻 [103.57.92.254] 2023/10/21
Mongolchuud uursdiinhoo Une tseniig oilgoj Usguh heregtei.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.121] 2023/10/20
Дэлбэрч хордож үхэцгээх гээгүй бол монгол шиг сахилга хариуцлага 00 заасан газар уран гэгчээс хол байх нь өлзийтэй.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.157] 2023/10/20
Kk tenegee gaihyylaaal
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.60] 2023/10/20
Ajil hereg boldog l bhdaa MAH shuu dee
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.125] 2023/10/20
Хэт өндөр барилга барьсан учир урт кран авах зардал гараад бдаг
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.76] 2023/10/20
30 ЖИЛД 3.2 ТЭРБУМ ГЭДЭГ БОЛ МАШ БАГА МӨНГӨ!
3 | 1 Хариулах
irgen [202.9.46.142] 2023/10/20
Heden sayiin hahuuli avch bgaagaa bas helchihvel zugeer l bna. Hahuuli avahguigeer gereegee hiideg bol Mongold hamaagui ashigtai nuhtsultei baih baisan daa
2 | 1 Хариулах
Зочин [207.244.71.66] 2023/10/20
Парисд МАН-ыханд байр машинууд өгсөн байна лээ.
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.34] 2023/10/20
Браво
2 | 2 Хариулах