ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Кристель Гуальде: "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн бэлтгэл ажлыг зургаан жил хийсэн

Б.Оюунчимэг, iKon.mn
2023 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

-Айлчлал-

Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын Түүхийн музейд "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн энэ сарын 13-нд нээгдээд буй.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 2024 оны тавдугаар сарын эхэн хүртэл түрээсэлж авчээ.

Энэ үеэр Нант хотын Түүхийн музейн судалгаа хариуцсан захирал Кристель Гуальде "Дэлхийн даяарчлалын үеийг харуулж байгаагаараа "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" хамтарсан үзэсгэлэн маш чухал юм.

Үзэсгэлэнгээс дундад зууны үеийн Ази, Европын харилцааг харж болно. Монголын түүхийг мэдэхгүй, Чингис хааны талаар багахан мэдлэгтэй францчуудыг энэ үзэсгэлэн гайхуулан бишрүүлэх нь дамжиггүй. 

Өнөөдрийн хувьд бидний мэдэж буй хамгийн том эзэнт гүрэн энэ. Ази, Европыг нэгтгэсэн бүлэг хүмүүсийн нэгдэл, хоорондын харилцан зөвшилцөл болон Ази, Европыг нэгтгэн захирч байсан маш өвөрмөц  засаглалыг харуулах нь тус үзэсгэлэнгийн гол цөм. Өнөөдрийн цаг үед үүнийг олон түмэнд дэлгэх нь чухал байлаа.

Монголын түүх болон соёлыг таниулах ажилд хамтран ажиллаж байгаа Нантын байгалийн түүхийн музейн хувьд энэ үзэсгэлэн онцгой байна.  

Үзэсгэлэнд Улаанбаатар хот дахь Чингис хааны музейгээс гадна монгол хувь хүмүүсийн гар дээр байсан үзмэрүүд, франц хүмүүсийн цуглуулган дахь үзмэрүүд тавигдаж байгаагаараа гайхамшигтай юм. Энэ үзэсгэлэн өндөр нэр хүнд олох нь дамжиггүй бөгөөд нээлтийн өмнөх тусгайлан үзсэн хүмүүсийн дунд аль хэдийн сайн үнэлгээ авсан.

Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил их цаг хугацаа авсан. Учир нь Нант хотын музейн дарга энэ үзэсгэлэнгийн бэлтгэл ажил дээр зургаан жил ажилласан юм. Ер нь үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хамгийн дээд тал нь дөрвөн жил  болдог. Энэхүү үзэсгэлэн онцгойлон нэмэлт бэлтгэл ажил их шаардсан байлаа.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг ирэх оны тавдугаар сарын эхэн хүртэл түрээслүүлж авсан тул 2024 оны тавдугаар сарын 5-н хүртэл толилуулна" хэмээн ярив.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фену, Луар мужийн захирагч Фабрис Ригуле-Роз, Нант Метрополийн Ерөнхийлөгч, Нант хотын Засаг дарга Жоанна Ролланд, Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гиеэ нар болон бусад албаны хүмүүс оролцож, үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс дугаарласан байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
67
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.131.248.166] 2023/10/17
Манай зарим хийрхэгч иргэд социалист нийгмийн хүмүүсийг муу муухай гэж доромжилж орос үндэстэн монголын өв соёлыг тоносон гэдэг ч ардчилсан нийгэмд Монгол банкны эрдэнэсийн санг тонон дээрэмдсэн элбэгдорж,чулуунбат гэхчлэн хулгайчуудаа мэддэггүй юм уу, мэдсэн ч бусдыг мэдэхгүй гэж боддог юм уу. Хэрвээ оросууд Эрмитажид аваачиж хадгалаагүй бол бидний монголчууд гэрэлт хөшөөгөөр чулуун тээрэм,байшингийн суурь,хөрзөн ховхлогч хийгээд хугачаад дуусах байснаа мэддэг үү, та нар. Яг одоо эртний булш ухагч ардчилсан хулгайчууд энд тэдгүй булш ухаж байгааг мэддэг үү. Та нарт өөрсөд чинь байхгүй Нууц товчоо бүтээлийг муу нэртэй хятадын ард түмэн хадгалж авчирсан гэдгийг мэддэг үү. Их Эзэн Богд Чингис хаан болон Их Монгол улсын хаад болон хатадын хөргийг нөгөө муу муухай манж нар хадгалж тахиж байсныг одоо олж аваад өөрсдөө хадгалчихсан юм шиг солиорч суудгаа болих ёстой. Соёлтой ард түмнүүд хүний соёлыг өөрийн юм шиг хадгалж хамгаалдаг юм. Тэд хадгалж байх нь өлзийтэй ч байж мэднэ.
1 | 1 Хариулах
Монгол [103.140.10.200] 2023/10/18
Чи Оросыг өмөөрч тахин шүтэхээс өөр юу мэддэг юм дээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.218] 2023/10/19
Эргүү мал
0 | 0 Хариулах
зочин [66.181.160.100] 2023/10/17
Үзмээр л байна,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.196] 2023/10/17
Монгол гэхээр л хэдэн халхуудаар төсөдхөө болимоор юм. төв азийн бүх нүүдэлчин ард түмэн шүү. Чингис хаан эсгий туурагтай бүх нүүдэлчидийг нэгтгэж Монголын эзэнт гүрэнг байгуулсан.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.26.145] 2023/10/17
Яг наад дээр чинь л зүүн ази, төв азийн орнууд хоорондоо тавьж өгөхгүй байгаа юм. Жишээлбэл Казахсан бүх зүйлсйиг казах гэж бүр төрийн сангийн оролцоотой ухуулга сүүлийн 10 жил зогсолтгүй хийж байна, өөр улсууд тэрийг нь тайлбарлая гэхээр ойлгохгүй байгаа царайлаад жүжиглээд байгаа юм. Тэгэхээр монголчууд нээх ухаантай царайлаад "аан тиймээ тийм, бид нарт хуваалцах түүх, өлгийн зүйлс их бий, за хуваалцая даа" гэх юм уу? Киргиз, казахууд бүх юмаа харамлаад, өөрсдийгөө цэвэр түрэг угшил, монголчууд бол хужаагийн орцтой гээд улаан цайм бидэн рүү хандаж бид нар зүгээр инээгээд толгойгоо илээд явах уу? Хүн юмаа өгөхгүй түй май. Бусад нь ч гэсэн өгдөггүй юм. Яс юман дээрээ ярьвал хасгууд бол баруун талаас баахан лал үндэстнүүд холилдоод бий болсон шинэ хүмүүс, хиргисчүүл ч гэсэн. Хүн нэгнээ доош нь харж хандвал нөгөөх нь ч гэсэн өөдөөс нь салаавч гаргана.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.167.196] 2023/10/17
оросын нөлөө их л дээ бүх нүүдэлчидийн түүхийг холион бантан болгоод зарим нэг түүхийн үнэт зүйлсийг албаар устгаж үгүй хийсэн. оросоос бүхэл бүтэн баг ирж байсан гэдэг монголын түүхийг шинээр бичих зорилгоор. CCCP -н үед оросууд бүх зүйлс дээр сензур тавьж өөрт нь таалагдаагүй юм болгоныг үгүй хийж устагсан.
3 | 0 Хариулах
Зочин [203.23.49.100] 2023/10/17
Visa uguuch ochij uzmeer bn hhe
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.109] 2023/10/16
Энэ их сайн үйл явдал болсон шүү хүмүүсээ. Анх энийг хятадад зохион байгуулахаар ярж байсан юм. Нөгөө улаан таван хошуутнууд нам нь “монгол гэсэн нэршил сэдэв дээр ганцаарчилж нэрлэж болохгүй, тийм хандлага байж огт болохгүй” гээд өмхий санаалаад тэгээд шийдвэрт хүрээгүй. Европт болсон нь зөв зөв.
6 | 0 Хариулах
Зочин [95.211.210.232] 2023/10/16
Өмнө нь бас нэг гарч байсан. Галт тэрэгний буудлын ханан дээр сурталчилгааны зураг нь гардаг байсан.
0 | 0 Хариулах
Zuv [66.181.183.28] 2023/10/16
Mongol Uv soyl bayrlla
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.34] 2023/10/16
Оросын эрмитажаас Монголынхоо түүхэн эд өлгийн зүйлсийг буцааж авах юмсан. Монголыг 70 жил тонон дээрэмдсэн болохыг эрмитаж музейд нь очоод харж болно.
15 | 3 Хариулах
Зочин [66.181.181.109] 2023/10/16
Үнэндээ бол коммунист хувьсгал гарсанаас хойш ч гэсэн чекист оросууд өөрсдөө баруун европ руу цагаачлаад зугтаад л байсан. Үнэн хэрэгтээ эрмитажд байгаа эд өлгийн зүйлс бол тосгоноос гаралтай, юм үзээгүй орос гуйлгачин тариачин новшнуудын нийт тонож дээрэмдсэн зүйлсийн 5% ч хүрэхгүй. Аймшигтай тоносон болж таарсан. Ямар үнэтэй юм тоносноос өөрсдөө ч мэдэхгүй болохоор цаашаа баруун зүг рүү зүгээр шил архины мөнгөөр өгөөд өгөөд дуусгасан. Хүмүүс ходоод нь өлөн дээр тархи нь юм идээд ч нэмэргүй, хоосон байхын аймшиг энэ.
8 | 0 Хариулах
Зочин [59.153.113.252] 2023/10/17
Байршил нь өөр болохоос сайн хадагласан бгаам биш үү. Монгоынх гээд хаяг шошиг нь тов тодорхой дэлхийн очсон хүн бүр үзээд бишрээд байдаг юм билээ ш дээ.
1 | 0 Хариулах