• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Клод Имовэн: Францын компаниудын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулахад тогтвортой байдал, бизнест ээлтэй хөрөнгө оруулалтын орчин хамгаас чухал

Б.Оюунчимэг, iKon.mn
2023 оны 10 сарын 12
IKON.MN
зураг
 

Парис хотноо Монгол, Францын бизнес уулзалт болж, хоёр улсын 100 гаруй бизнес эрхлэгч ААН, иргэн оролцсон юм.

Уулзалтын дараа "Орано" группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэн "Франц-Монголын бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч “Франц-Монголын бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсад түүхэн айлчлал хийж буйд баяртай байна.

Айлчлалын хүрээнд бизнес форумыг зохион байгуулах болсныг бизнесүүд талархан хүлээн авсан. Бизнес форумд 70 гаруй компанийн төлөөлөл оролцож байгаа. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд уул уурхайн салбар түлхүү эзэлж ирсэн.

Харин өнөөдрийн бизнес форумд тээвэр, агаарын орон зай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй Францын шилдэг, томоохон компаниуд оролцож байна.

Харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд санал нэгдэж байгаа нь маш чухал. Францын компаниудын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулахад тогтвортой байдал, бизнест ээлтэй хөрөнгө оруулалтын орчин, алсын хараа хамгаас чухал.

Монгол Улсын Ерөнхийлөгч, төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид форумд оролцож буй нь тууштай хамтран ажиллах эрмэлзлийн илэрхийлэл болж байна. Франц компаниуд барууны орнуудад хөрөнгө оруулж, хамтран ажилладаг туршлага арвин.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхдээ бусад орны адилаар хууль, эрх зүйн орчин тодорхой байх, нээлттэй бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх зэрэг нөхцөлийг хүлээх болов уу. Би хувьдаа тийм нөхцөл бүрдсэн гэж харж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Өнөөдөр Монгол, Франц улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох хөтөлбөртэй байна.

зураг
 
ЕТГ
зураг
 
ЕТГ
зураг
 
ЕТГ

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.131] 2023/10/17
За япон, британи, германуудыг хэдүүлээ овоо хулхидсан шүү. Одоо ашгүй хэдэн франц ирж хулхидуулбал сайн байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.212] 2023/10/12
Гадныхан гэхээр мөнгөний нүдээр харж луйвардах гээд Бас хэл амаар дайрч харлуулаад Нам нтр солигдоод бодлого өөрчлөгдөөд байвал Гадны хөрөнгө оруулалт яаж орж ирэхэв дээ. Бүгд л зугтаана Тэрний оронд Казакстанд хөрөнгө оруулна биз тэд хөгжиж бид ядуу хэвээр л
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.89] 2023/10/12
Мардайн урааныг СССР-ийн оросууд монголчуудаас нууцлан олборлож хойш нь зөөдөг байхад монгол хүн тэр орд руу ойртох ч эрхгүй, буутай цэргээр хамгаалуулсан нууц объект байсан!! Дараа нь тус ордод Канадын "Хан ресурс" ХХК албан ёсны лицензээр үйл ажиллагаа явуулж байтал 2009 онд манай Засгийн газар Путины шахалтаар лицензийг гэнэт цуцлаад хаясан! Олон улсын Арбитрт маргаан үүсвэл зардлыг нь манайх хариуцна гэж Путин хэлээд молиго үмхүүлсэн! Монголын тал Арбитрын шийдвэрээр 2011-2015 онд 100 сая ам.долларыг татвар төлөгчдөөр төлүүлсэн!!! Өнөөх айхтар эх орончид ганц ч удаа хуцалгүй дуугүй өнгөрсөн!! Гэтэл Францын Орано Дорноговьд урааны хайгуул хийгээд эхэлтэл 2 толгойтой тугал, 6 хөлтэй ишиг гарлаа г.м. галзуу солиотой юм орилоод эхэлсэн нь оросын хатгаас байсан нь тогтоогдсон!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.176] 2023/10/12
manai chinggis haanii ach huu Bat khaan France-iig ezleegui bayarlaj yawaarai gej hel muu lalaruudad
1 | 4 Хариулах
Erchim huchtei Uls ⚡️ [66.181.189.183] 2023/10/12
Uul uur haigaas Mongolchuud heden 100 ih nayd Tugrik iin hurungu bosgoh bolno. Oyu tolgoi
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.16] 2023/10/12
Гадаадын компаниас авилга нэхдэгээ болих хэрэгтэй харин төсвийн орлого нэмэх татвар нэмэхээ шаардана
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.251] 2023/10/12
Нигери улс франц улсын хөрөнгө оруулагчдыг газар нутгаасаа хөөсөн шалтгаан нь нигер улс уул уурхайн баялагаасаа 25% эзэмшиж, франц уул уурхайн баялагаас 75% эзэмшдэг байсантай холбоотой юм. Одоо франц улс монголын уул уурхайн баялаг тэр тусмаа ураныг хямд үнээр авахаар улайрч байна.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.184.39] 2023/10/12
Францыг хөөгөөд явуулсын бол 25% ч гүй болсон гэсэн үг. 100% дарга нарынх нь. Дугуйгаар машинаар гадагш нь зөөж байгаа. Төрийн дарга нар нь хувь эзэмшинэ том том машин Англи Францд эдлэн газартай болцгоочихсон хүүхдүүд нь гадаадад инстагаар гайхуулаал. Чадвар мэдлэг технологи аль аль нь байхгүй мөртлөө хөгжиж баян амьдармаар байгаа бол эхлээд шулуул гэж мэдэх үү.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.136] 2023/10/12
Тийм орчин байхгүй гээд шууд хэлээч ээ хаха
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.39] 2023/10/12
Тогтвортой байдал, хөрөнгө оруулах бизнест ээлтэй орчин- Яг байхгүй 2 юмыг л нэхээд бгаамдаа эднар
4 | 0 Хариулах
Зочин [185.80.221.235] 2023/10/12
0
1 | 0 Хариулах