ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгостой хиллэдэг хотод Солонгос-Хятад хэлний орчуулагч ажилд авч эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хятад-Хойд Солонгосын хилд оршдог Хятадын Дандон хотын захиргаа солонгос-хятад хэлний орчуулагч ажилд авах яаралтай зар гаргасан нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна.

Хонг Конгийн “The Oriental Daily” сонин өнгөрсөн долоо хоногт энэ тухай мэдээлэхдээ Хятадын засгийн газраас гаргасан захирамжийн зургийг мөн хавсаргасан байна. Уг захирамжинд тоо заалгүйгээр солонгос хэлний орчуулагчдыг Дандон хотын захиргааны 10 нэгжид ажилд авахыг заажээ. Эдгээр 10 нэгжид хил хамгаалалт, худалдаа, гааль, хорио цээр, аюулгүй байдлыг хамгаалах албад багтсан байна.

Бичигт яагаад гэнэт, олон тоогоор орчуулагч ажилд авах болсон зорилгоо дурдаагүй байгаа ажээ. Мэргэжилтнүүд үүнийг АНУ-Хойд Солонгосын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахад Хятад улс бэлдэж байгаагийн илрэл гэж тайлбарласан байна.

Мөн Дандон хотын захиргаа дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн албан хаагчдаа шөнийн ээлжтэй ажиллуулж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн юм. Дандон хот бол Хятад-Хойд Солонгосын хилийн гол боомт хотод тооцогддог, Хойд Солонгосын иргэдийн хувьд гадаад ертөнц рүү гарах ганц цонх нь ажээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг