Олон сая жилийн өмнө манай дэлхийн хуурай газар нэг том бөөгнөрөл байсан бөгөөд удаан хугацааны туршид салж сарнисаар өнөөгийн тивүүд хэлбэрээ олсон гэдэг.
Тодруулбал 335 сая жилийн өмнө эх газрууд Пангэя хэмээх нэг том тивийг үүсгэж байсан ба 175 сая жилийн өмнөөс салж эхэлсэн. Ингэхдээ бөмбөрцгийн өмнөд хагаст ихэнх шилжилт хөдөлгөөн нь явагдсан гэж үздэг.
Саяхан уран бүтээлч Массимо Пиетробон орчин үеийн улс төрийн газрын зургийг 300 гаруй сая жилийн өмнөх байдлаар дүрслэн үзүүлжээ. Зургийг бүхлээр үзэх бол энд дарна уу.
Ингэхэд тун сонирхолтой зүйлс ажиглагдаж байгаа юм. Тухайлбал Их Британи арал болоогүй байхдаа Франц, Норвеги, Ирландтай хуурай газраар хиллэж, АНУ Африкийн Морокко, Мавритани, Сенегалтай хиллэж харагдаж байгаа юм.
Төвдийн өндөрлөг Хятадаас тусдаа байсан бол Австралитай хил залгаа байжээ.
Харин Монголын газар нутаг тэртээ 300 сая жилийн өмнөөс одоог хүртэл Евразийн эх газрын гүнд огт өөрчлөлтгүй байсаар ирсэн байна.
Эх сурвалж: Indy100
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!