ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ болон барууны орнуудын судлаачид Хойд Солонгосыг хүчээр номхотгоход гарах зардал, цөмийн дайн гарвал үүсэх хор хохирлыг тооцоолж суухад нэгэн судлаач үүнээс бүр хойно үүсэх нөхцөл байдлыг судалжээ.

Тодруулбал Ким Жон Уны дэглэм унаж, тэр гэр бүлийн хамт Хятад (хамгийн өндөр магадлалтай), Орос, эсвэл Өмнөд Америкт цагаачилж амьдарвал үүний үр дүнд хоёр Солонгос нэгдэх үйл явц эхлэх юм.

Энэ тухай төсөөллийг бүр 2008 оноос эхлэн судлах болсон гэгддэг. Хэрвээ ингэвэл хаалттай, харгис дэглэмд амьдарч байсан 30 сая орчим хүний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй үлдэх юм. Австралийн Үндэсний Их сургуулийн эрдэмтэн Леонид Петровын хийсэн тооцооллоор хоёр Солонгосын түүхэн нэгдэл нь $3 их наядын зардалтай болох ба хоёр орны иргэд соёлын хувьд нэгдэж, нэг үндэстэн болоход хамгийн багадаа 10 жил шаардана гэжээ.

Тэр “Хоёр орны ард иргэд хоорондоо тусгаарлагдаж, өөр өөр аялгаар ярьдаг, дэлхий ертөнцийг өөр өөр нүдээр хардаг болсон байгаа” гээд Хойд Солонгосын иргэдийг Өмнөд Солонгосын эрх баригчид ялгаварлан гадуурхаж, нэг хэсэгтээ “хоёрдугаар зэрэглэлийн иргэд” гэж харьцах магадлалтай гэсэн байна.

“Ядуу, түрэмгий, боловсролгүй цус нэгтнүүд нь улс орныг нь түйвээхийг Өмнөд Солонгос хүсэхгүй” гэж Петров үзэж байгаа юм. Харьцуулбал Баруун, Зүүн Германы нэгдэл маш амархан өрнөж дууссан гэдгийг тэр хэлжээ.

Гэхдээ Өмнөд Солонгосын эдийн засаг хямарч, хямд ажиллах хүч хэрэгтэй байгаа тул хоёр Солонгосын нэгдэл алсдаа ашигтай болохыг Петров бас хэлсэн байна.

Гэвч энэ бүх үйл явцад $3 их наядын зардал гарах ба үүнийг хэн төлөх нь тодорхойгүй гэжээ.

 

Эх сурвалж: Independent

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.94.218] 2017/5/2
хойд солонгос хөдөлмөрч хүмүүс.дээр нь өмнөдийнхөн илүү хөдөлмөрч. нэгдэхэд шууд л хөгжинө
0 | 1 Хариулах
Зочин [126.209.196.221] 2017/5/2
Монгол Хятадаас ӨвөрМонголыг буцааж авч нэгдэхэд хэр их зардал гарах бол?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.202] 2017/5/4
hahaha ardchilsan murtluu deeree bga hden avilgachidaa delhii niited zarlad tednii esreg temtseed bj chaddaggui, bur ydj bhad 3han sayula bj hugjduggui bid uvur mongoltoigoo 1dvel ch hul tlgoin oldohgui mal shg bloh bhda muu amalsangui ghde bid nar german solongos vietnam bish shuu sorry oilgooroi
0 | 0 Хариулах
Зочин [50.131.147.1] 2017/5/2
Ymarch uls uuriinhuu erh ashigiig bodoj bgaa. Herev negdvel Yoponiig heden jiliin daraa ediin zasgaaraa guitsne. Teheer Yopon durguitsna. Hytad yasanch amerikiin tsergiin basetai orontoi hillehgui. Teheer herev negedheer bolvol Usa koreagaas garah heregtei bolno. Tiimees USA durguitsna. Negdelees medeej solongoschuud uursduu bas hyatad hojih bolno. Korea USAgiin supportgui bol hyatadiim medeld irj taarna.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.4] 2017/5/1
Зүүн берлиний орон сууцнууд хоосорсон гэдэг. Иргэд нь хаус бариад алга болсын байх.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.24] 2017/5/1
Баруун герман одоо болтол зүүний гаралтай хүмүүсээ шоолдог. Соц дэглэм нурсан прнуудаас зүүн герман ганцаархнаа сайн хөгжөөгүй. Одоо эзэнгүй хот тосгодыг нь харин цагаачид дүүргэж байгаа гэсэн. Сирийн. Нэгдвэл хойдууд л зовно доо. Бидний аав ээж эмээ өвөө шиг. Хэдэн юмнууд ирээд жаал чөлөөт эдийн засаг ардчилал ярина. Энд тэндээс. тэгсэн хэрнээ өөрсдийнх нь оронд чөлөөт зах зээл нь байхгүй. өөрсдийн бараагаа зарахын тулд гадныхыг боодог эсвэл хориглодог байж... Гэхдээ яах вэ задарвал хэдүүлээ очно. Уг нь задрахгүй байвал хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.24] 2017/5/1
Мөн шристийн шашнаа оруулж ирж шашингүй хүмүүс нийгмийн солионд гайхаж ганхаж ядарч явахад нь "тусалж" шашиндаа элсүүлж авна. манай монгол бол одоо нэг 20 жилийн дараа бурхны шашинтай хүн бараг үлдэхгүй байх. Христийнхэн засгийн мэдэлд сууж байх байх. Гудамжаар салхинд гарахаар хажуугийн байшингаас хүмүүс дуулах дуу сонсогдоод зөрсөн хүүхдүүдийн амнаас манай пастор ядуу байсан байх гэсэн яриа сонсогдоод өнгөрдөг цаг болж.
3 | 1 Хариулах
Зочин [150.129.141.130] 2017/5/1
Элбэгээг бол авч хэлэлцэхгуй байхаа, бирмын нэг авгай ирээд дур исгэсэн ардчилал гэж доромжилчихоод явсан гээ биз дээ.
1 | 1 Хариулах
эргүү [103.229.120.246] 2017/5/1
Мъянмар шүү. Мэдэж байж тэнэгт эргүү минь.
1 | 3 Хариулах
Чи өөрөө эргүү [66.181.180.83] 2017/5/1
Бирм Мяньмар 2 чинь нэг улс. Мэдэхгүй байж яасан их тэнэгтдийн
4 | 0 Хариулах
МОнгол Иргэн [202.131.242.254] 2017/5/1
Хэдэн жилийн өмнө манай Ардчилсан ерөнхийлөгч Элбэгдорж Хойд солонгост очоод уг нь ХҮний эрх, Ардчилалын талаар сайхан лекц уншсан юмсан даанч юм ойлгохгүй хэцүү ард түмэн юмдаа.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.31.24] 2017/5/1
Бид нар өөрсдөө ч гэсэн тийм байсан. Бид нарт нэг япон хүмүүс л баахан лекц уншдаг зурагтаар гаргадаг. Хүмүүс бүр яахаа мэдэхгүй ангайгаад суудаг байсан. Ийм өөр болно гэж мэдээгүй үнэнч царайлаад л бусад нь эзэнгүй юман дээр сайхан хуу хамж авч байхад шударгадуунууд нь тийм зүйл хараад итгэхгүй байсаар байгаад өнгөрсөн. Хувьчлалаар бас юу ч аваагүй. Тиймэрхүү л юм болно. Бусад орныхон бол инээгээд л хараад сууж байсан байх.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.117] 2017/5/2
Ийм юм болно гэж мэдээгүй юу хахха. Монгол хүний хамгийн жигшүүртэй зан юу гээч? Авилга хулгайг буруу зүйл гэж үздэггүй харин өөрөө авилгач, хулгайч болж хумсалж чадаагүй дээ л хорсдог байхгүй юу. Шударга хүмүүсийн тэргүүлэгч нь шударга л хүн байна. Хулгайч нарын толгойлогч нь шалгарсан хулгайч л байж таараа. Шавараар шавар байшин л барьдаг байхгүй юу
1 | 0 Хариулах
Зочин [23.27.245.212] 2017/5/1
Нэгдээсэй
1 | 1 Хариулах
Зочин [112.72.11.112] 2017/5/1
Зардлыг нь өөрсдөө л төлнө шд.Эсвэл эзлээд л явчихаач
0 | 1 Хариулах
Зочин [59.153.115.246] 2017/5/1
нэгд нэгд. дараа нь бид ч гэсэн ах дүүтэйгээ нэгдмээр байна. ер нь үндэстэн үндэстнээрээ байсан байсан газартаа амьдарцгаая.
7 | 3 Хариулах
Зочин [27.123.214.124] 2017/5/1
Ядаад байх юу байсын америк ороос хоёр салгаа биздээ. Тэр 2 төлөөл болоо шт. Хариуцлага хүлээж сур ааая
2 | 0 Хариулах
Зочин [172.56.13.135] 2017/5/1
Америк тусалж чадна,Орос туслах нь юу л бол,харин ч эсрэгээр нь мэдээлэл үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа явуулах биз
4 | 0 Хариулах
Зочин [150.129.140.117] 2017/5/2
Жунгоо нар бүр их оролцоо биз дээ
0 | 0 Хариулах