ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Таван цул таны биед ямар ашигтай вэ?

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Таван цулын ач тус

Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой байдаг байна. Дотор мах нь уураг, аминдэм, эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанартай байдаг. Элэг, уушиг, зүрх, дэлүү, бөөрийг таван  цул гэдэг.

Элэг, хэл, зүрх, бөөр их хэмжээний төгс уураг агуулж байдаг. Элэг, зүрх, дэлүү, тархи нь төмөр, фосфороор баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж.

Бөөр

Үхэр болон хонины бөөр нь селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлуулдаг юм. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. 

Зүрх

Үхрийн зүрх нь Магни болон Таурин хэмээх бодис агуулдаг. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

Элэг

Хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай,  элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаах увидастай гэнэ.

Уушги

Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаадаг аж.

Дэлүү

Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.

Үхрийн хэл

Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир хүний биеийн дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Танд ашигтай зөвөлгөө [59.153.114.200] 2021/1/20
Баярлалаа
0 | 0 Хариулах
Нармандах [66.181.161.53] 2019/11/20
Эрүүл хоол бн амжилт
0 | 0 Хариулах
irgen [49.0.214.211] 2017/4/10
Vnexeer saixan xool.ym.daanch manaixan хонь.ямааны гэдэсээ цэвэрлэж чадахгүй муу юм их хийж байна.
1 | 1 Хариулах
Зочин [103.26.192.123] 2017/4/10
Монголчууд альцгемрийн өвчнөөр европчуудаас хавьгүй бага өвддөг нь таван цулын мах өөх хэрэглэдэгтэй холбоотой гэж манай эрдэмтэд судалсан байна. Энэ үнэхээр тийм байж болох. Харин залуучууд хүүхдүүд маань таван цулаа идэхгүй байсаар нас ахих үедээ энэ өвчнөөр өвдөх магадлалтай!!!
3 | 0 Хариулах