ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

"UBIKE" төсөлд хамтран ажиллах урилга

ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Дэлхийн томоохон хотууд өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байгааг Та бид мэднэ. Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхий олон хотын туршлагаар батлагдсаар байна. 
Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “UBIKE” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг урьж байна.

Хоёр. Төсөлд оролцох аж ахуйн нэгж, байгууллагууд саналаа битүүмжилсэн байдлаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагт багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.  
Саналд дараах баримт бичгүүдийг хавсаргасан байна:

  • Дугуйн зогсоолуудын төлөвлөгөө /тоо хэмжээ, байршил, техникийн шийдэл/;
  • Дугуйн чанар, техникийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл;
  • Дугуйн түрээсийн төлбөрийн талаарх санал, төлбөр тооцооны системийн талаарх танилцуулга;
  • Дугуйн засвар, үйлчилгээний талаарх танилцуулга;
  • Дугуй түрээслэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаарх танилцуулга;
  • Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаарх санал;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгжийн товч танилцуулга /5 хуудсаас ихгүй/.

“UBIKE” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 321443, 70009699 дугаарын утсаар холбогдож авч болно.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
64
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.89] 2017/3/21
Ene ih zov shuu.demjij bsina
0 | 0 Хариулах
Jace [103.229.120.175] 2017/3/20
Goy yumaa. Tesen ydan huleey :)
0 | 0 Хариулах
зочин [202.21.106.106] 2017/3/20
Залуус эрүүл мэндээ бодож хуучин машинаасаа холдож дугуй унаж сурах хэрэгтэй.Энэ байдлаар олон жил машин унавал хэдэн жилийн дараа нуруу ууц өвддөг хөл муутай.уушиг муутай хөгшин хүний өвчин хэлсэн хүмүүс болж хувирна.Амархан хөгшрөхийг хэн хүсэх вэ.Дугуй унаж биеийн тамираар хичээллэх хэрэгтэй.Харин дугуйн замаа өргөтгөж аюулгүй байдлаа сайн хангаж өгөх хэрэгтэй
1 | 0 Хариулах
zochin [202.21.106.106] 2017/3/20
Зөв алхам шүү.Хятадууд ядуугийн эрхээр дугуй унадаг гэж ойлгож байсан Европийнхон эрүүл мэндийнхээ төлөө машинаас татгалзаж дугуй унах нь моод болоод байна.Манайд машинаа дээгүүр явдаг давхар зам тавиад доогуур нь дугуйчид аажуу тайвуун явдаг болчихвол сайнсан
1 | 0 Хариулах
Зочин [182.160.37.80] 2017/3/20
Дугуй унах мэдээж сайн. Гэхдээ аюулгүй байдал, амь нас бүр илүү чухал шүү
1 | 0 Хариулах
Зочин [176.55.162.49] 2017/3/20
Маш зөв алхам. Эхлүүлэх цаг нь болсон.
2 | 0 Хариулах
Зочин [103.26.194.113] 2017/3/20
Хотоор нэг хорт утаа ялгаруулдаг төмрийн сэг унасан гэдэс харвингаа унжуулсан юмнууд машинаасаа салж чадахгүй л дээ. Тэгчээд ичихгүй боож үхлээ гэж жагсаал хийнэ. та нарыг мал байсан тоож алж идэх хүн олдохгүй ээ ллруудаа
4 | 0 Хариулах
duguitai duguigui amidran [103.10.21.41] 2017/3/20
duguitai duguigui amidral urgeljildgeeree urgeljilne, ter munguu tsetserleg barihad zartsuuulah heregtei. Yun dugui shal hereggui yum hj bhii
1 | 7 Хариулах
Зочин [103.26.194.113] 2017/3/20
chi bitgii huts
9 | 1 Хариулах
Зочин [202.21.106.119] 2017/3/20
САНДУЙ СУНДУЙ хоёр улсад баахан үнэтэй дугуй шахаж идэж уух л юм болно зүгээр хувийн байгууллагаар хийлгэх хэрэгтэй эрхийн өндөр шаардлага тавьж байгаад харин төр битгий өөрөө оролцож хий хувийн аж нэгж явуулах хэрэгтэй
1 | 0 Хариулах
Иргэн [202.70.46.208] 2017/3/20
Shal ashiggui mongo zarlagdah hereg bgamuu barag ingej tenegtej bhar zger dugui awaad ogchwol deer bh ogohgui bla ch hotoor duguitai zaluus zondoo bga Mongold chn tsetserlegt hureelen talbai oor bas gaduur dugui porkatldag gazruud bdi shd hiih ym oldku bol ard tumnee haaya ch bolow sonsmoor ymaa bidend chn tulgamdsan zondoo asuudal bn
1 | 1 Хариулах
Зочин [202.131.226.86] 2017/3/20
дугуй унмаар бар цэцэрлэгт хүрээлэнд очоод унья
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2017/3/20
монголд дугуй зохихгүй. зун бараг 3 сар л унана. бусад улиралд унахад хэцүү, бороо шороо, шуурга, хэтэрхий хүйтэн, зам нь нил шавар намаг энэ тэр гээд зөндөө асуудал байна. мөн ямар замаар явах нь тодорхойгүй байна. Хэрвээ хүн түрээсийн дугуй унаж байгаад машинд дайруулбал хэн яах бэ гэх мэт асуудал зөндөө байна. тэгээд 3хан сар түрүүслүүлээд дугуйныхаа зардлыг олно гэж худлаа. Өөр хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуулья
12 | 3 Хариулах
Зочин [202.21.115.165] 2017/3/20
уг нь дугуй унах сайхан гэхдээ яг үнэнийг бичжээ
6 | 0 Хариулах
Зочин [124.158.107.89] 2017/3/24
Би лав 3 аас 10 сарын хооронд дугуй унадаг аюулгүй байдал хэцүү гэхдээ унаад явдаг хүмүүс нь хэлнэ Ажил ямар хурдан амждаг гэж санана.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.112] 2017/3/20
Гадаадад бол том том банкууд оролцдог юм билээ. Банкны реклам нь байнга бичээстэй
5 | 0 Хариулах
Зочин [103.229.121.14] 2017/3/20
hen tender-n avch hen-d heden togrog ogoh ni ugaasaa ali uje todorhoi boltson baigaa zugeer yos todii zuil. deer ni nemj helhed amidral deer odoohondoo butehgui ajil
10 | 1 Хариулах
Зочин [203.91.118.82] 2017/3/22
Гутранги үзэлтэй, сул дорой амьтан юм.
0 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/3/20
Автобусны урдуур нь суулгаж, хойгуур нь буулган сургах гэж 1990-ээд онд бараг 10 жил ямар их хичээв? Гэтэл ганцхан жилийн дотор картаар төлбөр төлүүлдэг болгоод зөв сууж, буулгаад сурав. Үүний хажууд хэрэгтэй газраасаа дугуй түрээсэлж аваад, зорсон газартаа очоод зориулалтын үүрэнд нь хийгээд орхих соёлыг бид амархаан сурна. Ганц нэг дугуй алга болох л байх, гэхдээ нийтээр нь аваад үзвэл бид сурчихна. Дараа дараагийн жилүүдээс нь дугуйн замныхаа уртыг нэмэгдүүлээд явчихад л болно. Хүмүүсийн эрүүл амьдрах сонирхол маш их болсон, ямар хүнс идэх, хаана дасгал хийх, яаж хөдлөхдөө анхаарал тавих болсон өнөө үед их хэрэгтэй эд байна.
30 | 1 Хариулах
Зочин [103.26.195.251] 2017/3/20
yadahdaa zuny ulirald humuus hot dotor mashinaa baga unamaar bn...yahav hotoos gadagsh bol mashin tergee unana biz
4 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/3/20
Сайн байна, гэхдээ ядаж 1 жилийн өмнө тендер зарладаг баймаар байна. Ханган нийлүүлэгчдээ хангалттай хугацаа өгөх хэрэгтэй. Хувийн байгууллагууд хүртэл ядаж 3 сарын өмнө тендер зарладаг шүү дээ.
9 | 0 Хариулах
and [202.131.249.92] 2017/3/20
дугуйгаа унаад хаагуур явах билээ биднуус чинь... машинтайгаа зэрэгцээд явах билүү хүмүүстэйгээ зэрэгцэх билүү хэхэ
7 | 3 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/3/20
Зүгээр, эхэлж байна ш дээ, яваандаа сайжруулаад болно, гол нь эхний алхамаа хийх ёстой.
15 | 1 Хариулах
Зочин [103.229.121.14] 2017/3/20
gol ni ehnii alham deeree budreed unaval 2 dahi alham hiih hudlaa l da te?
3 | 0 Хариулах
Зочин [202.21.115.165] 2017/3/20
хүнтэйгээ зэрэгцээд явахаар хүн нь уурлана машинтай зэрэгцээд явахаар машинтай нь уурлана дугуй унах хэцүү хэцүү
2 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/3/20
Энэ тендерээ ганцхан сарын өмнө зарлаж байгаа юм уу? Нөгөө компаниуд нь худлаа гурилдсан санал бэлтгээд өгийшдээ, яаж амжих юм
10 | 0 Хариулах
Зочин [185.182.81.92] 2017/3/20
osol awaar nemegdeh ni dee.
0 | 6 Хариулах
Зочин [27.67.30.92] 2017/3/20
Ямар гоё юм бэ
8 | 1 Хариулах