Дэлхийн хамгийн ХҮЧИРХЭГ 25 армийн үзүүлэлтүүд
"Business Insider" сайтынхан Global Firepower Index судалгааны тайлан дээр үндэслэн дэлхийн хамгийн хүчирхэг 25 армийн үзүүлэлтүүдийг харьцуулжээ.
Жагсаалтаас харвал АНУ ихэнх үзүүлэлтүүдээрээ дэлхийд нэгд эрэмбэлэгдэж байна. Ялангуяа батлан хамгаалах төсөв нь ардаа жагссан олон орныхыг нийлүүлснээс ч их байгаа юм.
Үүнээс гадна Америкчууд нисэх онгоцны тоо, нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн тоо, шумбагч хөлгийн тоогоор дэлхийд тэргүүлжээ.
Бусад улсуудаас ОХУ танкны тоогоор, Вьетнам улс цэргийн алба хаагчийн тоогоор тус тус тэргүүлсэн байна. Хойд Солонгосын арми 70 шумбагч хөлөгтэй гэгддэг ч тэдгээр нь бүгд 1960-аад оны үеийн техник бөгөөд ихэнх нь ашиглалтаас гарсан гэж үзсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
