2020/10/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-3°
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгалийн амьдралаас - Нийгмийн амьдрал руу

ikon.mn
2016 оны 11 сарын 21
Монсудар
Зураг

- Соён гэгээрлийн 7 хоног -

Монсудар хэвлэлийн газраас жил бүр “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 2016.11.21 - 2016.11.27-ны хооронд "Байгалийн амьдралаас - Нийгмийн амьдрал руу" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Өдөр бүр өөр өөр сэдвийг хөндөн ярилцах ч эдгээр сэдвүүд та бидний өдөр тутмын амьдралд тулгарсаар байдаг ч анзаардаггүй, мэддэггүй, хойшлуулдаг, боддоггүй тийм сэдвүүд байх юм.

Жишээлбэл унших хэрэгтэй гэж хүн бүр ярьдаг, боддог ч яаж уншихаа, юунаас эхлэхээ тэр бүр мэддэггүй. Тэгвэл ийм асуултыг хариултыг эрэлхийлж байгаа хүн бүрт зориулан “Үйл явдал хөөж унших уу? Ойлгож унших уу?” зөвлөмж, ярилцлагыг хийж гэж байна.

Мөн монголчууд бидний амьдрал маш хурдацтай өөрчлөгдөж байна. Бидний аав ээж, өвөө эмээгийн амьдралын хэв маяг өнөөгийн энэхүү орчин үеийн, хотожсон амьдралаас огт өөр байсан. Өнөөгийн хүмүүс амьдрал, ертөнцийн талаарх үзэл бодлынхоо нэлээдийг эцэг эх, өвөө эмээгээсээ биш харин хэвлэл мэдээллээс олж авч байна. Энэхүү нийгмийн хурдацтай хөгжил орчин үеийн залуучуудад  ямар асуудлыг бий болгож байна вэ?,  Амьдралын хамгийн хүнд нөхцөлд ч өөрийнхөөрөө байх гэж юуг хэлэх вэ? гэх мэт мэт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? хэмээх асуулттай тулгарч байгаа эцэг эхчүүд, сургуулийн өмнөх боловсролын болон дунд ангийн багш нар, багш болохоор суралцаж буй оюутнууд, кино болон номын орчуулга сонирхдог, өөрсдийгөө сорьж үзэхийг хүсэж буй залуучууд гээд бидний үйл ажиллагааг сонирхож буй хэн бүхнийг Интерном номын дэлгүүрийн Төв салбарт 11-р сарын 21 –27-ны хооронд болох үйл ажиллагаанд урьж байна.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/events/685492564943292/

 

x