ХААН Банк ЕСБХБ-тай худалдааны санхүүжилтийн чиглэлээр шинэ түвшний хамтын ажиллагааг эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай Баталгаажуулагч банкны гэрээ (CBA) байгуулж, энэ чиглэлд хамтран ажиллах Монголын анхны банк боллоо. Уг гэрээний хүрээнд ХААН Банк нь ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт оролцогч 100 гаруй улсын 800 гаруй банк, санхүүгийн байгууллагын худалдааны аккредитив, батлан даалтын аккредитив зэрэг худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдэд баталгаа гаргах боломжтой болж байна. Энэ нь Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдэд гадаад  худалдааны төлбөрийн эрсдэлийг бууруулж, гадаад түнштэйгээ илүү найдвартай төлбөрийн нөхцөлөөр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлнэ

Олон улсын худалдаанд гадаад худалдан авагчийн төлбөрийн чадвар, найдвартай байдал нь экспортлогчдын хувьд бизнесийн чухал хүчин зүйл болдог. Шинэ зах зээлд нэвтрэх, эсхүл шинэ түнштэй анх удаа хамтран ажиллах үед талуудын төлбөрийн болон гүйцэтгэлийн эрсдэлийг бууруулах найдвартай санхүүгийн хэрэгсэл шаардлагатай байдаг.

ХААН Банкны энэхүү шинэ үйлчилгээ нь Монголын бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад илүү уян хатан, найдвартай төлбөрийн нөхцөлөөр худалдаа хийх, шинэ зах зээл болон түншүүд татах, улмаар экспортын цар хүрээгээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хөгжлийг дэмжихэд чухал алхам болж байна.

зураг
 

ХААН Банк, ЕСБХБ-ны урт хугацааны түншлэл

ХААН Банк нь ЕСБХБ-тай 2007 оноос хойш урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү шинэ түвшний хамтын ажиллагааг ЕСБХБ-ны Монгол дахь салбарын 20 жилийн ойн үеэр эхлүүлж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн 2026 онд ХААН Банк ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн “Монгол Улсын хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 16 дахь жилдээ дараалан шалгарсан нь хоёр байгууллагын урт хугацааны, үр дүнтэй хамтын ажиллагааны  илэрхийлэл болж буй.

зураг
 

Ийнхүү Баталгаажуулагч банкны гэрээг байгуулснаар ХААН Банкны зүгээс Монголын бизнес эрхлэгчдийг дэлхийн зах зээлтэй холбох, экспортлогчдыг дэмжих, худалдааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улсын эдийн засгийг дэмжих ажлууд шинэ түвшинд гарах юм.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.