Тээвэр хөгжлийн банк Монголд анх удаа Certified Private Banker (CPB) хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувийн банкируудаа олон улсын түвшинд мэргэшүүллээ
Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны үйлчилгээний чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх бодлого, стратегийн зорилгын хүрээнд “Банк, санхүүгийн академи” болон “European Financial Planning Association (EFPA)” байгууллагуудтай хамтран Certified Private Banker мэргэшүүлэх хөтөлбөрийг Монгол улсад анх удаа амжилттай хэрэгжүүлж, тус хөтөлбөрт хамрагдсан хувийн банкирууд олон улсын мэргэшсэн сертификатаа гардан авлаа.
Энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр Тээвэр хөгжлийн банкны хувийн банкирууд хувийн банк, баялгийн удирдлагын чиглэлээрх мэргэжлийн мэдлэг, зөвлөх ур чадвараа олон улсын стандартын дагуу баталгаажуулж, харилцагчийн санхүүгийн зорилт, хэрэгцээ, хөрөнгийн бүтэц болон эрсдэлийн түвшинд үндэслэн илүү цогц, хувь хүнд тохирсон санхүүгийн шийдэл боловсруулах чадавхаа бэхжүүлсэн чухал алхам боллоо.
МЭРГЭШСЭН ХУВИЙН БАНКИРУУДААР ДАМЖУУЛАН ХАРИЛЦАГЧИД ХҮРЭХ ҮР ӨГӨӨЖ
Мэргэшсэн хувийн банкирын зөвлөх үйлчилгээ нь харилцагчийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхээс гадна хөрөнгө, баялгийг урт хугацаанд төлөвлөх, хамгаалах, өсгөхөд чиглэсэн цогц хандлагыг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Үүнд:
- Харилцагчийн санхүүгийн нөхцөл байдал, хэрэгцээ болон урт хугацааны зорилгод үндэслэн баялгийн удирдлагын оновчтой төлөвлөгөө боловсруулах;
- Хөрөнгийн бүтэц, хөрөнгө оруулалтын багцын өгөөж болон эрсдэлийн түвшинтэй уялдуулан оновчтой бүрдүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
- Харилцагчийн хувийн болон бизнесийн онцлог, амьдралын хэв маягт тохирсон тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгслээр угтах, үдэх үйлчилгээ, байгалийн үзэсгэлэнт Private resort-оор үйлчлүүлэх зэрэг консьерж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх;
- Хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, өв залгамжлал болон гэр бүлийн баялгийн залгамжийг төлөвлөх болон даатгал, татвар, хуулийн чиглэлд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг бодит үр өгөөжийг харилцагчдад хүргэнэ.
Ийнхүү Тээвэр хөгжлийн банкны хувийн банкны үйлчилгээ нь зөвхөн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохоос илүүтэйгээр харилцагчийн санхүүгийн өгөөж, хөрөнгийн бүтэц, амьдралын үе шат, хэв маяг болон урт хугацааны хэрэгцээг цогцоор нь авч үзсэн зөвлөх үйлчилгээнд тулгуурлан хөгжиж байна.
Түүнчлэн, Тээвэр хөгжлийн банк нь олон улсын хувийн банкны шилдэг туршлага, мэргэшсэн хүний нөөц, харилцагч төвтэй үйлчилгээний бодлогод тулгуурлан хувийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ, чанарыг үе шаттайгаар өргөжүүлсээр ирсэн бөгөөд энэхүү тогтвортой хөгжлийн үр дүнд “Best Private Bank Mongolia” буюу “Монгол Улсын шилдэг Хувийн банк”-аар шалгарсан билээ. Цаашид банк нь харилцагч бүрийн онцлог, зорилгод нийцсэн өндөр түвшний зөвлөх үйлчилгээ, баялгийн удирдлагын шийдлийг тасралтгүй хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг хүргэхийг зорин ажиллана.
Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
