ФОТО: Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав.
Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилт гаргаж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит шагналаа гардуулж, баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгажээ. Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцдаг байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТСЭН СУРАГЧИД
| № | Судлагдахуун | Гаргасан амжилт | Овог/Нэр | Харьяа сургууль |
| 1 | Газарзүйн олимпиад | Алтан медаль | Аянбекийн Амина | Нийслэлийн ерөнхий боловсролын “Гёте” сургууль |
| 2 | Техник, технологийн олимпиад (Нисэх) | Алтан медаль | Батпүрэвийн Баясгалан | Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ зуун билиг” сургууль |
| 3 | Математикийн олимпиад | Мөнгөн медаль | Даваадоржийн Хүслэн | Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль |
| 4 | Математикийн олимпиад | Мөнгөн медаль | Чиндэгсүрэнгийн Чингүн | Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль |
| 5 | Физикийн олимпиад | Мөнгөн медаль | Эрхэмбаярын Ичинбат | Орхон аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль |
| 6 | Физикийн олимпиад | Мөнгөн медаль | Амгаланболдын Орхонтуул | МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль |
| 7 | Физикийн олимпиад | Мөнгөн медаль | Мөнхтулгын Мөнх-Оргил | Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль |
| 8 | Физикийн олимпиад | Мөнгөн медаль | Баттулгын Эрмүүн | Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль |
| 9 | Химийн олимпиад | Мөнгөн медаль | Бямбадоржийн Мэндбаяр | Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль |
| 10 | Химийн олимпиад | Мөнгөн медаль | Мөнхбаатарын Одгэрэл | Нийслэлийн ерөнхий боловсролын “Бага тэнгэр” сургууль |
| 11 | Биологийн олимпиад | Мөнгөн медаль | Шекарын Ануп | Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургууль |
| 12 | Охидын математикийн олимпиад | Мөнгөн медаль | Төрмөнхийн Жавхланзаяа | Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын “Төгс алгоритм” сургууль |
| 13 | Охидын математикийн олимпиад | Мөнгөн медаль | Мөнхбаярын Амин-Эрдэнэ | Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ үе” сургууль |
| 14 | Математикийн олимпиад | Хүрэл медаль | Сонорын Манлай | Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль |
| 15 | Математикийн олимпиад | Хүрэл медаль | Алтангэрэлийн Ану | Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль |
| 16 | Математикийн олимпиад | Хүрэл медаль | Тамирын Билгүүнгэрэлт | Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургууль |
| 17 | Математикийн олимпиад | Хүрэл медаль | Мөнхбаярын Амин-Эрдэнэ | Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ үе” сургууль |
| 18 | Физикийн олимпиад | Хүрэл медаль | Гантулгын Амармэнд | Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Од” сургууль |
| 19 | Химийн олимпиад | Хүрэл медаль | Нямбаярын Ариунгоо | Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль |
| 20 | Химийн олимпиад | Хүрэл медаль | Батжаргалын Мөнх-Энэрэл | Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургууль |
| 21 | Биологийн олимпиад | Хүрэл медаль | Санчигдоржийн Сансармаа | Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгол тэмүүлэл” сургууль |
| 22 | Биологийн олимпиад | Хүрэл медаль | Тайванбаатар Буян-Амгалан | Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль |
| 23 | Хиймэл оюуны олимпиад | Хүрэл медаль | Үнэнтөгсийн Эрхэс | Нийслэлийн ерөнхий боловсролын “Хобби” сургууль |
| 24 | Хиймэл оюуны олимпиад | Хүрэл медаль | Бүдхандын Бат-Эрдэнэ | Нийслэлийн ерөнхий боловсролын “Амжилт кибер” сургууль |
| 25 | Охидын математикийн олимпиад | Хүрэл медаль | Алтангэрэлийн Ану | Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль |
| 26 | Азийн физикийн олимпиад | Хүрэл медаль | Гантулгын Амармэнд | Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Од” сургууль |
| 27 | Азийн физикийн олимпиад | Хүрэл медаль | Мөнхтулгын Мөнх-Оргил | Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль |
| 28 | Азийн физикийн олимпиад | Хүрэл медаль | Баттулгын Эрмүүн | Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль |
| 29 | Азийн физикийн олимпиад | Хүрэл медаль | Эрхэмбаярын Ичинбат | Орхон аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль |
| 30 | Мэдээлэл зүйн олимпиад | Тусгай байр | Баяржаргалын Мөнх-Эрдэнэ | Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургууль |
| 31 | Мэдээлэл зүйн олимпиад | Тусгай байр | Ганзоригийн Эрхэм | Нийслэлийн ерөнхий боловсролын “Нэст эдүкэйшн” сургууль |
| 32 | Охидын математикийн олимпиад | Тусгай байр | Наранбаатарын Болор | Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн хишиг” сургууль |
| 33 | Азийн физикийн олимпиад | Тусгай байр | Амгаланболдын Орхонтуул | МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль |
| 34 | Азийн физикийн олимпиад | Тусгай байр | Дэлгэрсайханы Энхтөгс | Нийслэлийн ерөнхий боловсролын “Абсолют элит” сургууль |
| 35 | Азийн физикийн олимпиад | Тусгай байр | Ганбатын Амар | Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль |
| 36 | Охидын мэдээлэл зүйн олимпиад | Тусгай байр | Адъяасүрэнгийн Сод-Уянга | Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрхэт эрдэм” сургууль |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТСЭН ОЛИМПИАДЫН ХОРООД
| № | Оролцсон олимпиад | Хорооны нэр | Үзүүлсэн амжилт |
| 1 | Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хот – Олон улсын Математикийн 67 дугаар олимпиад болон Бүгд Найрамдах Франц Улс – Охидын олимпиад | Математикийн олимпиад зохион байгуулах хороо | Мөнгөн медаль – 4
Хүрэл медаль – 5 Тусгай байр – 1 |
| 2 | Бүгд Найрамдах Колумби Улсын Букараманга хот – Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад болон Азийн физикийн олимпиад | Физикийн олимпиад зохион байгуулах хороо | Мөнгөн медаль – 4
Хүрэл медаль – 5 Тусгай байр – 3 |
| 3 | Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хот – Олон улсын Биологийн 37 дугаар олимпиад | Биологийн олимпиад зохион байгуулах хороо | Мөнгөн медаль – 1
Хүрэл медаль – 2 |
| 4 | Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хот – Олон улсын Химийн 58 дугаар олимпиад | Химийн олимпиад зохион байгуулах хороо | Мөнгөн медаль – 2
Хүрэл медаль – 2 |
| 5 | Бүгд Найрамдах Узбeкистан Улсын Ташкeнт хот – Олон улсын Мэдээлэл зүйн 38 дугаар олимпиад | Мэдээлэл зүйн олимпиад зохион байгуулах хороо | Тусгай байр – 3 |
| 6 | Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот – Олон улсын 22 дугаар олимпиад | Газар зүйн олимпиад зохион байгуулах хороо | Алтан медаль-1 |
| 7 | Бүгд Найрамдах Казахстан Улс – Олон улсын Хиймэл оюуны 3 дугаар олимпиад | Хиймэл оюуны олимпиад зохион байгуулах хороо | Хүрэл медаль-2 |
| 8 | Австралийн Холбооны Улсын Перч хот – Техник, технологийн нисэх загварын олимпиад | Техник технологийн олимпиад зохион байгуулах хороо | Алтан медаль-1 |
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
