Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, харьяа байгууллагын зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж буй.
Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж буйгаа мэдэгдлээ.
Мөн тэрбээр "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй" хэмээн мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
