БНХАУ-д зорчиж буй болон оршин сууж байгаа ИРГЭДИЙН АНХААРАЛД
Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Консулын газраас дараах мэдээллийг хүргэлээ.
Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
БНХАУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах,
Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг.
Тухайлбал
- Согтууруулах төрлийн ундаа 1.5 литр (спиртийн хэмжээ 12%),
- Янжуур тамхи 400 ширхэг, ороомол навчин тамхи (сигар)100 ширхэг,
- 20,000-аас дээш юань (5000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.
Хоёр. БНХАУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:
Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах,
Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат Төлөөлөгчийн Газар(ДТГ)-уудад хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх мэдүүлэх,
Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-аас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй тухай бүр танилцаж, анхаарч байх зэрэг болно.
Гурав. Яаралтай үед холбоо барих:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
