Ажлын байрны шинэ стандарт: Залуучуудын хүлээлт ба Юнител группийн шийдэл
Хөдөлмөрийн зах зээлд шинэ үеийнхэн давамгайлж эхлэхийн хэрээр байгууллагуудын хүний нөөцийн бодлого, ажлын байрны стандартад өөрчлөлт явагдаж байна. Өмнө нь “ажлын байрны давуу тал” гэдгийг хангамж, тохилог оффисоор төсөөлдөг байсан бол залуусын хүлээлт ажилтан төвтэй байдал, технологийн шийдэл зэрэг өргөн хүрээний хүчин зүйлийг чухалчилдаг болжээ.
Юнител групп нь залуусын ажлын байрны хүлээлтэд нийцүүлэн байгууллага болон ажилтан хоорондын харилцаагаа технологийн шийдлээр илүү хялбар, хүртээмжтэй болгосон бөгөөд "Ажлын байрны шинэ стандарт"-ыг дотоод соёлдоо хэдийн нэвтрүүлжээ.
Ажилтан төвтэй My Space платформ ба AI туслах
Бид өдөр тутамдаа хэрэгцээт мэдээлэл, үйлчилгээгээ хэдхэн товшилтоор шийдвэрлэдэг болсон. Дижитал технологитой зэрэгцэн өсөж торнисон залуучуудын хувьд ажлын байрнаасаа ч ижил хурд, хялбар байдлын хүлээлттэй болжээ. Энэ хэрэгцээнд тулгуурлан Юнител групп “My Space” платформыг дотоод хэрэглээндээ нэвтрүүлэн, сүүлийн гурван жилийн турш ашиглаж байгаа аж.
My Space нь байгууллагын мэдээллийг нэг дор төвлөрүүлэхээс гадна ажилтан бүрийн онцлогт тохируулан хамаарал бүхий мэдээлэл, үйлчилгээ, боломжуудыг хүргэдгээрээ онцлогтой юм. Ингэснээр ажилтан өөрт нь хамаарал бүхий мэдээлэлдээ илүү хурдан хүрэх боломжтойгоос гадна хиймэл оюун ухаанд суурилсан AI туслахтай.
- Байгууллагын дотоод үйлчилгээ,
- Хөнгөлөлт, Урамшуулал
- Цаг бүртгэл
- Тодорхойлолт боловсруулах зэрэг олон төрлийн ажилтны үйлчилгээг хормын дотор үүсгүүлэх боломжтой юм.
Шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөр ба дижитал шийдэл
Шинэ ажилтан эхний өдрүүддээ их мэдээллийг богино хугацаанд хүлээн авч, тогтоох шаардлагатай болдог. Харин мэдээллийг нэг дор ихээр өгөхөөс илүүтэйгээр өөрийн ажлын хэмнэлд тохируулан эмх цэгцтэй, ойлгомжтой мэдээллийг илүүд үзэж байгаа аж.
Юнител групп шинэ ажилтандаа зориулсан VR технологи болон Toki аппликейшнд суурилсан дасан зохицох хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлж байна. Ингэснээр шинэ ажилтан эхний өдрөөсөө л мэдээллийн технологийн салбарын инновацлаг, ажилтан төвтэй байгууллагын соёлыг биечлэн мэдрэх боломжийг олгож байгаа аж.
Ажлын байрны стандарт гэдэг нь хувьсан өөрчлөгдөж, тасралтгүй сайжруулах шаардлагатай үйл явц юм. Юнител группийн хэрэгжүүлж буй дижитал шийдлүүд нь байгууллага, ажилтан хоорондын харилцааг хялбарчилж, хүртээмжтэй болгохын зэрэгцээ хамтдаа өсөж хөгжих, бие биеийнхээ цаг хугацааг хүндлэхэд чиглэсэн ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
