"Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох баг тамирчдын зардал болох ₮248 саяыг Засгийн газрын нөөц сангаас гаргана"

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах  248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. 

Япон Улсын Айчи-Нагояа хотноо ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 5-ныг дуустал Азийн зуны спортын наадам болох юм. 

Тус наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулалтаа хийж байгаа юм байна.