Нанжиний цэргийн тойрог:
Энэ тойрог нь Хятадын зүүн өмнөд бүс нутагт байрладаг ба тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах мөн Тайваныг эзлэн авах түүний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй тойрог юм. Энэ цэргийн тойрог нь чиг үүрэг, хүчин чадлын хувьд Хятадын чөлөөлөх арми дотроо Бээжингийн цэргийн тойргийн дараа Шэньяны цэргийн тойрогтой хамтран 2-3 байрт ордог стратегийн чухал ач холбогдолтой тойрог юм. Нанжиний цэргийн тойрог нь орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд хангагдсан шилдэг армиудаас бүрддэг.
Түүний бүрэлдэхүүнд мөн 3 арми (1,12,31 ) Фуцзяны хязгаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Нанжинийн цэргийн тойргийн 1-р армийн бүрэлдэхүүнд 1-р механикжуулсан десантын дивиз , 178-р механикжуулсан, 10-р танкийн, 3-р мотобуудлагын, 9-р артиллерийн, 5-р нисэх хүчний бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад багтдаг.
Харин 12-р армийн бүрэлдэхүүнд нь 179-р тусгай хүчний десантын бригад, 34,35-р механикжуулсан, 2-р танкийн, 36-р тусгай хүчний бригадууд мөн артиллерийн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригадууд байдаг. Мөн 31-р армийн бүрэлдэхнүүнд 86,91-р мотобуудлагын болон десантын дивизүүд, 92-р мотобуудлагын, 14-р танкийн десантын, 3-р артиллерийн, 13-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд , тусгай хүчний нэг бригад , нисэх хүчний 10-р хорооноос бүрддэг.
Шанхай хотын цэргийн гарнизоны 1,2,3-р эргийн хамгаалалтын бригадууд , Фуцзян мужийн цэргийн анги нэгтгэлүүдийн мөн эргийн хамгаалалтын 2 дивиз, 1 бригад Нанжины цэргийн тойргийн бүрэлдэхүүнд багтддаг.
Энэ тойргийн нөөц хүчний хувьд Шанхай хотоос зенит-артиллерийн нэг дивиз, Аньхой, Цзянси мужуудаас явган цэргийн тус бүр нэг дивиз, Цзянсу хязгаар нутгаас зенит-артиллерийн нэг дивиз эмхлэн бүрдүүлэх боломжтой.
Бүх цэргийн тойргийн бүрэлдэхүүнийг нөөц хүчин , Шанхай хотын горнизоны цэргийг оруулахгүйгээр тооцоолбол 1 механикжуулсан десантын , 2 мотобуудлагын, 2 танкийн, 1 артиллерийн, 2 эргийн хамгаалалтийн дивизүүд , 3 механикжуулсан, 4 мотобуудлагын , 1 танкийн, 2 артиллерийн , 1 цэргийн нисэх хүчний, 4 агаараас эсэргүүцэн хамгаалах, 1 Радио электрон холбооны, 1 эргийн хамгаалалтын, 3 тусгай хүчний бригадууд мөн 2 нисдэг тэрэгний , 1 Радио электрон холбооны, 1 хөвөгч гүүрний хорооноос бүрддэг байна.
Гуаньчжоугийн цэргийн тойрог:
Хятадын өмнөд бүс нутагт байралдаг ба Вьетнамын хил залгаа бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах мөн Нанжиний цэргийн тойргийн нөөц нэмэгдэл хүчин болох чиг үүрэгтэй цэргийн тойрог. Бүрэлдэхүүнд нь 2 арми (41, 42-р арми) мөн Хайнань хязгаар нутгийн цэргийн анги нэгтгэлүүдээс багтдаг. Энэ тойргийн 41-р армийн бүрэлдэхүүний хувьд 123-р механикжуулсан-десантын дивиз, 121-р уулын явган цэргийн, 122-р мотобуудлагын, 15-р танкийн бригадууд артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр нэг бригадаас бүрддэг.
Харин 42-р армийн хувьд 124-р механикжуулсан десантын, 163-р мотобуудлагын дивизүүд ,1-р артиллерийн, 16-р танкийн бригадууд мөн уулын явган цэргийн, агаараас эсэргүүцэн хамгаалах, тусгай хүчний, нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг. Хайнань мужийн цэргийн анги нэгтгэлүүд 132-р мотобуудлагын бригад, Гонконгийн цэргийн гарнизоны явган цэргийн нэг бригад, нисдэг тэрэгний нэг хороо, тэнгисийн цэргийн тусгай хүчний нэг хороо мөн энэ цэргийн тойргийн бүрэлдэхүүнд багтдаг.
Нөөц хүчний хувьд Гуандун мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, офицерууд бэлтгэх сургалтын нэг хороо, Хубэй мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, Хайнань мужаас явган цэргийн 2 дивиз эмхлэн зохион байгуулах боломжтой.
Нийт бүрэлдэхүүнд нь 2 механикжуулсан, 1 артиллерийн дивиз, 1 мотобуудлагын, 2 танкийн, 1 артиллерийн, 2 агаараас эсэргүүцэн хамгаалах, 2 тусгай хүчний , 1 цэргийн нисэх хүчний, 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний бригад , Радио электроник холбооны 1 хорооноос бүрддэг байна.
Бээжин ,Тяньцзиня, Шанхай , Гонконг хотын цэргийн гарнизоны бүрэлдэхүүнд 3 дивиз , 3 эргийн хамгаалалтын, 2 явган цэргийн бригадууд мөн нисдэг тэрэгний болон тэнгисийн явган цэргийн тусгай хороо ч хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд багтдаг байна.
Хятадын ардын чөлөөлөх армийн хуурай замын цэрэг нийтдээ 71-75 дивиз, 133 бригадаас бүрддэг гэсэн мэдээ бий. Дэлхийн өөр бусад ямар ч орны армийн хүн хүч цэргийн тоо энэ тоонд бараадаж очихгүй гэхдээ зэвсэг техникийн хүчин чадал , өндөр хөгжсөн технологи ,чанарын хувьд өөр байж болох юм.
БНХАУ-ын хуурай замын цэргийн зэвсэг техник:
Хятадын хуурай замын цэргийн цохилтын үндсэн гол хүч бол сайжруулсан зэвсэг техниктэй сайн сургагдсан хүн хүчтэй танкийн болон механикжуулсан дивиз бригадууд юм. Мотобуудлагын дивиз бригадуудын хувьд байлдах чадвар түүнтэй харьцуулахад бага зэрэг доогуур байдаг. ХАЧА-н үндсэн гол бааз суурь нь хуучин зохион байгуулалттай явган цэргийн хороодууд юм.
Өнөөдөр Хятад улс бүх төрлийн зэвсэг техник үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг 3 орны нэг болсон. Тэд бүх төрлийн ердийн зэвсэг техник үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт ордог ба үйлдвэрлэх худалдаалах нь улам бүр нэмэгдсээр байгаа.
Хятадууд хуучин Зөвлөлтийн үеийн ба өнөөгийн ОХУ-н мөн барууны орнуудын янз бүрийн зэвсэг техникүүдийг маш ихээр хуулбарлан үйлдвэрлэдэг. Хятадын инженерүүд тэдгээр зэвсэг техникүүдийн чадамгай хуулбарлан улам сайжруулан шинэчлэн олноор үйлдвэрлэж цааш нь худалддаг. Тэд өөрийн зэвсэгт хүчний артиллер, агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, нисдэг тэрэгний хороо бригадуудын зэвсэг техникийг аажмаар шинэчлэн сайжруулсаар байна.
Пуужинт зэвсэг:
Хятадын арми өнөөдөр 600 гаруй DF-11 маркийн тактикийн пуужин харвах суурьтай, DF-15 тактикийн пуужин харвах суурь 350 , DH-10 маркийн газар газар ангиллын далавчит пуужин харвах 350-500 орчим суурь төхөөрөмж (нэг суурьнаас 3 пуужин харвана) бий. Харвах пуужингийн тоог тогтоох боломжгүй ч харвах сууринаасаа мэдээж олон байна. Пуужингууд нь ердийн зэвсгийн болон цөмийн зэвсгийн цэнэгт хошуу тээвэрлэнэ. Хятадын хуурай замын цэрэгт тэдний цөмийн зэвсгийн ихэнх хувь байдаг ба ойролцоогоор 1.5-2.5 мянган цөмийн цэнэгт хошуутай гэж үзэж байгаа.
Танкууд:
Танкийн хувьд ЗХУ-н үеийн Т-54 танкийг хуулбарласан Туре -59 , сайжруулсан Туре-69II танкууд түүнд Английн L7 (105 мм) их буу суурилуулсан байдаг. Энэ загварын танкийн улам сайжруулсан загвар Туре 79, Туре 80 ,85,88 танкууд бий гэхдээ эдгээр танкууд өнөөдөр маш их хуучирсан.
Гэсэн хэдий ч Хятадын хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд байдаг эдгээр танкуудыг тэдний цохилтын хүчний гол бааз суурь гэж үздэг. Хятадын армид танк Туре 88 ,Туре 80 загвар 1900ш ,Туре 79 -500ш, Туре 69 -300, Туре 59 -4300-6000, нийтдээ энэ загварын 7-9 мянган танкууд бий. Өнгөрсөн зууны 1980-аад оны үед Хятадууд Румын, Иракаас Зөвлөлтийн армийн Т-72 загварын танк худалдаж авч түүнийг хуулбарлан үйлдвэрлэж өөрийн танкийн паркийг шинэчлэн сайжруулсан. Түүний эхэн үеийн хуулбар танк нь Туре 85-IIМ ,Туре 90-II загварын танкууд юм.
Хятадын зэвсэг техникийн үйлдвэрүүд ямар нэг лиценз зөвшөөрөлгүйгээр барууны ч зэвсэг техник танкийг мөн хуулбарлан үйлдвэрлэдэг.
Өнөөдөр Хятадын армид Туре 96/96А загварын танк -3300, Туре 99 загвар 835 тэдний 325 нь Германы МТU-883 маркийн дизель хөдөлгүүр тавьсан байдаг. Танк Туре 99/99КМ загваруудад 155мм их буу 2100л хүчин чадалтай дизель хөдөлгүүр суурилуулсан байдаг.
Хятадын армид нийт 8-12 мянган танк бий үүгээрээ тэдний арми дэлхийн хамгийн олон танктай армид тооцогдож байна. Хятадын армийн энэ олон танк хэдийгээр хуучин загварын хуучирсан ч гэсэн цэрэг байлдааны болон стратегийн үнэ цэнээ алдаагүй байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай. Дэлхийн олон орнууд мөн түүний хөрш зэргэлдээ улс орнууд энэ олон танкийн эсрэг тийм олон танк эсэргүүцэн хамгаалах систем барьж байгуулж боломжгүй учир стратегийн ач холбогдлоо огт алдаагүй гэсэн үг юм. Мөн Хятадын армид 105мм их буугаар зэвсэглэсэн 2,000 гаруй хөнгөн танкууд 200 гаруй ZTD-05 маркийн 105мм их буутай хуягт машинууд бий.
Явган цэргийн байлдааны хуягт машин:
Хятадын явган цэргийн байлдааны хуягт машин WZ-501нь Зөвлөлтийн үеийн БМП-1 хуягт машины хуулбар машинууд юм. Хятадын армийн зэвсэглэлд WZ-501 маркийн явган цэргийн хуягт машин 2450 гаруй, Туре86А -350, Туре 86В-2100 гаруй бий гэж үзэж байгаа.
Хятадууд 1990-ээд оноос Зөвлөлтийн армийн хуягт машин БМП-3 машиныг хуулбарлан хийсэн шинэ төрлийн хуягт машин ZBD-04 , хөвөгч буюу газар усанд явагч WZ-502 , зузаан хуягтай сайжруулсан ZBD-08 машинууд 500 илүү үйлдвэрлэн зэвсэглэлдээ нийлүүлсэн байна.
Хятадын армид десантын явган цэргийн зориулалттай хуягт машин ZBD-05, хөнгөн танк ZTD-05 гэхэд 600 гаруй десантын цэргийн хуягт машин ZBD-03 100 гаруй бий.
Хятадын хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд нийт 8 мянган хуучин загварын явган цэргийн байлдааны хуягт машин бий гэж үздэг. Цамхаггүй хуягт машин WZ-503 гэхэд 480 , Туре 63 загварын явган цэргийн байлдааны хуягт машин 2500, YW-531- 3700, YW-534-1300 гаруй бий.
Белгийн армийн хуягт машин «Сибмас»-г дууриалган хийсэн WZ523 машин 100, сайжруулсан загвар WZ551- 1400 илүү бий. Шинэ ZBL-09 загварын дугуйтай явган цэргийн хуягт машин 100 илүү тоотой тэдний зэвсэглэлт бий гэж үздэг.
#Үргэлжлэл бий
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!