Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэрэг - ЦУВРАЛ 1

ikon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Зураг 1: ХАЧА-н хүндэт харуулын рот:

Хятадын ардын чөлөөлөх арми 1927 оны наймдугаар сард үүсгэн байгуулагдсан гэж үздэг. Манай дэлхийн хамгийн олон цэрэг хүн хүчтэй армид тооцогддог ба эгнээнд  нь нийт 2 сая 285 мянган цэрэг хүн хүч алба хааж байна.  БНХАУ-тусгаар тогтнолоо заралсан 1949 оноос Хятадын ардын чөлөөлөх арми гэж нэрлэх болсон. Хятад улсын хуулинд 18-50 насны бүх эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй  хэдий ч  Хятадын ардын  чөлөөлөх армид алба хаах  нь өндөр шалгууртай нэр төрийн хэрэг болсон байна. Тэд  зөвхөн бие бялдар оюун санааны өндөр хөгжилтэй (хотын, боловсоролтой) залуусыг цэрэгт  татдаг.  Бусад цэргийн насны бүх эрчүүдэд  цэргийн анхан шатны боловсорол олгон сургаж дадлагажуулан бэлтэгдэг. 

Энэ нөөц хүчний хувьд маш их бараг 40 сая түүнээс дээш хүн хүчтэй аливаа дайны үед тэднийг цэрэгт татан  цэрэг байлдааны үйл ажиллагаанд ашиглах зориулалтай.  ХАЧАрми  Энэтхэгийн хилийн бүс нутаг Гималайн өндөр уулс , хойд хилийн бүс нутаг, өмнөд далайн хил хязгаар нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах мөн Тайваныг эзлэн авах гэсэн ерөнхий чиг  үүрэгтэй.

Хятад улсын сүүлийн жилүүдийн эдийн засгийн асар их хурдацтай өсөлт хөгжил нь цэрэг батлан хамгаалах салбараа өргөжүүлэн бэхжүүлэх , шинэ зэвсэг техник технологийг  олноор худалдан авах санхүүжүүлэх бололцоог олгож байна.  

Ер нь Хятадын шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил дэвшил нь армийн зэвсэг техникийг улам бүр боловсоронгуй болгон сайжируулан чанаржуулах мөн зэвсэг техникийн үйлдвэрлэлийг асар ихээр нэмэгдүүлэн цэрэг батлан хамгаалах салбараа бэхжүүлхэд зориулагдаж байна.   

Хятадын ардын  чөлөөлөх арми дотроо 5 төрлийн цэрэгт хуваагддаг.   

  1. Хуурай замын цэргийн хүчин 
  2. Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн хүчин 
  3. Тэнгисийн цэргийн  хүчин
  4. Стратегийн пуужинт зэвсэгт цэргийн хүчин  
  5. Хятадын үндэсний цэргийн цагдаагийн  хүчин гэсэн үндсэн 5 төрлийн цэрэгтэй.    

Зураг 2: Хуурай замын цэргийн туг далбаа

 

Хятадын ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн хүчин дэлхийд болон Ази тивдээ хамгийн том цэргийн хүчинд тооцогддог. Хуурай замын цэргийн нийт бие  бүрэлдэхүүн нь 1,6 сая цэргийн албан хаагчтай бөгөөд нөөц хүчинд нь гэхэд цэргийн алба хаасан 510 мянган цэргийн насны эрчүүд байна.  Үндсэн чиг үүрэг нь улсын хил хамгаалах болон хөрш зэргэлдээ орнуудын нутагт болон тив дэлхийн хэмжээнд цэргийн цохилт өгөх дотоод тогвортой байдлаа  хамгаалах үүрэг зорилготой. Цэргийн хүчээ маш хурдан дэлгэн тараах, хурдтай маневр хийх чадвар Хятадын хуурай замын цэргийн үндсэн зорилт юм. 

Персийн буланд 1991 онд болсон Ирак Америкийн цэргийн мөргөлдөөнд Хятадын зэвсэглэлтэй Иракийн арми бут цохигдон  Америкийн цэрэг маш амжилттай давшсан.  Үүнд Хятад  цэргийн мэргэжилтэнүүд  командлал  дүгнэлд хийж өөрийн хуурай замын цэргийн зэвсэг  техникийг эрс шинэчлэн сайжруулхаар шийдсэн. 
Хятад улс зөвхөн хуурай замын цэрэгтэй ч биш тэнгисийн цэрэг , агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн хүчинтэй ч тэргүүлэх зэргийн ач холбогдол өгөн тэдгээрийн зэвсэглэл техникийн бүрэн шинэчлэлд зориулан асар их хөрөнгө мөнгө зарцуулж байна.   

Хятадын хуурай замын цэрэг 2 төрөл загварт хуувагддаг. 1-р төрөл  тэргүүн эгнээний цохилтын хүч энэ нь илүү цомхон, уян хатан олон төрлийн байлдааны үйл ажиллагаа явуулан хурдан маневрлах чадвартай шаардлагатай үед маш хурдан нэгдэж нэгдсэн хүч болдог орчин үеийн шинэ зэвсэг техникээр илүү их хангагдсан байдаг бол 2-р төрөл нь  улсын хил хамгаалах болон дотоодын тогтвортой байдлын хангах гол зорилготой юм. 

Тэд илүү олон хүн хүчтэй хэдий ч орчин үеийн шинэ зэвсэг техникээр тийм ч сайн хангагдаагүй байдаг. Хятадад 1978 онд эхэлсэн улс төрийн шинэчлэлт өөрчилөлт Хятадын армийг ч мөн хамарсан  ба сүүлийн 20-30  жилд Хятадын хуурай замын цэрэг маш эрчимтэй шинэчлэгдэн өөрчилөгдөж  хүн хүчний тоогоо  ч хэдэн зуун мянгаар цөөрүүлсэн.  

Хятадын армид өрнөсөн өөрчлөлтөөр хуурай замын цэргийн тоо буурсан хэдий ч өнөөдөр дэлхийн хамгийн олон цэрэг, хүн хүчтэй армид тооцогдсон хэвээр байна. 

Эхний өөрчилөлт зохион байгуулалтаар хуурай замын цэрэг корпусын бүтцээс армиудын бүлэглэлийн зохион байгуулалтанд шилжиж хүн хүч анги нэгтгэлүүдийн тоог маш их цөөлсөн. 

Энэ өөрчлөлтөөр 1988 онд армийн 36  корпусыг армийн 24 болгосон мөн 2002 онд  армийн нэгтгэлүүд  21 болсон  бүр 18 хүртэл бууруулах зорилготой. 

ХАЧАрмид 1980-аад оноос цомхон уян хатан, хурдан үйл ажиллагаа явуулах чадвартай цэргийн анги нэгтгэлүүдийн бүрдүүлж  эхэлсэн байна. Цэргийн тойрог болгонд байх тусгай хүчний 7 анги, анги бүр 1,000 хүний бүрэлдэхүүнтэй  ба маш өндөр сахилга зохион байгуулалт, байлдааны бэлтгэл сургуулилтыг хангасан байдаг. Эдгээр цэргийн нэгтгэлүүд болон Хятадын тэнгисийн цэргийн өмнөд флотын хүчин тэргүүний цохилтын хүчинд тооцогддог. 

Энэ анги нэгтгэлүүд нь 24-48 цагийн дотор хариу цохилт өгөх байнгын байлдааны бэлэн байдалд байдаг. ХАЧА-н эдгээр шуурхай хариу цохилт өгөх анги нэгтгэлүүд нийт 258 мянган хүн хүчтэй ба  тухайн цэргийн тойргууд болон флотын командлалд захирагддаг. 

Түргэн шуурхай үйл ажиллагаа явуулах хуягт танкийн болон механикжуулсан мөн явган цэргийн анги нэгтгэлүүд дээр агаарын десантын 3 дивиз, тэнгисийн цэргийн десантын 3 бригад нэмэгддэг.

Хятадын хуурай замын цэрэг дэлхийн 2-р дайны үе шиг өргөн  фронтоор байлдааны үйл ажиллагаа (1979 онд болсон Вьетнам-Хятадын дайныг эс тооцвол ) бараг явуулж байгаагүй харин партизаны дайны асар  их туршлагатай юм. Тэд сүүлийн үед  хуурай замын цэргийн Ланьчжу, Цзинань, Нанжин, Гуанчжоу ,Чэнду тойргийн хэмжээнд байлдааны үйл ажиллагааны хээрийн сургуулилтыг маш олноор зохион байгуулж өнөөгийн өндөр технологийн дайнд байлдах чадвараа байнга дээшлүүлсээр байна. 

Хятадын хуурай замын цэрэг 7 том тойрогт хуваагддаг бөгөөд тойрог бүр цэргийн тойргийн штаб байрлаж байгаа том хотын нэрээр нэрлэгддэг.(Шэньян, Бээжин, Цзиннань, Ланьчжоу, Чэнду, Гауньчжоу, Нанкин). Тойргуудын бүрэлдэхүүнд хэд хэдэн ерөнхий цэргийн армиуд, тухайн муж  хязгаар нутагт байрлах цэргийн анги нэгтгэлүүд, том хотуудад байрлах цэргийн гарнизонууд, тухайн муж, бүс нутгийн нөөц хүчин, цэргийн хэлтсүүд  хамаарагддаг байна. 

Энд зайлшгүй тэмдэглэн хэлэхэд сүүлийн 20-иод жилд Хятадын тухай мэдээ мэдээлэл ил тод болж байгаа хэдий ч ХАЧА-н бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн командын тухай мэдээлэл маш нууц зэрэглэлд байдаг. Цэргийн тойргуудын нэр түүний бүрэлдэхүүн, армиудын тоо дугаарын тухай мэдээлэл баримтат тулгуурласан мэдээлэл. Гэсэн хэдий ч  доорх бүх мэдээ , баримтыг бүгдийг нь үнэн зөв, яг таг тоо баримт гэж үзэж болохгүй юм.  

ЦЭРГИЙН ТОЙРГУУД
 

Шэньяны цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятадын зүүн хойд бүс нутагт байрлах ба ОХУ-н алс дорнодын бүс нутаг , Солонгосын хагас арлуудад байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэргийн нэгтгэл юм. Шэньян цэргийн тойрогт байрлах  агаарын цэргийн десантын дивиз гэхэд Хойд Солонгосын хилийн бүс нутагт тэдний дотоодод үйл ажиллагаа явуулах зорилго чиг үүрэгтэй.

Тойргийн бүрэлдэхүүнд ерөнхий цэргийн 3 арми буюу 16,39,40-р армиуд мөн муж хотуудын цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. Шэньяны цэргийн тойргийн 16-р армийн бүрэлдэхүүнд 46-р мотобуудалгын дивиз, хүйтэн сэрүүн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах зориулалттай явган цэргийн 8,9-р бригадууд, 4-р танкийн, 10-р  артиллерийн , 1-р танк эсэргүүцэн хамгаалах, 16-р агаараас эсэргүүцэн хамгаалах, 67-р тусгай хүчний  бригадууд байдаг. 

Харин 39-р армийн бүрэлдэхүүнд 116-р механикжуулсан дивиз , 115-р явган цэргийн бригад, 3-р танкийн , 190-р механикжуулсан, 202,203-р мотобуудлагын ,7-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах 1 бригад , 9-р цэргийн нисэх хүчний хороо, нэг тусгай хүчний хороо багтдаг. Мөн 40-р армийн бүрэлдэхүүнд нь 118-р явган цэргийн , 119,191-р мотобуудагын, 5-р танкийн , 11-р артиллерийн, 7-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд нийтдээ 7 бригад багтдаг байна. 

Энэ цэргийн тойргийн бүрэлдэхүүнд Ляонин мужийн нөөц хүчний явган цэргийн нэг дивиз, мотобуудлагын нэг бригад , артиллерийн нэг хороо, Цзилинь мужийн явган цэргийн 2 дивиз , Хэйлунцзян мужийн зенит-артиллерийн нэг дивиз мөн багтан ордог. Энэ тойргийн нийт бүрэлдэхүүнд 1 механикжуулсан, 4 мотобуудлагын, 1 танкийн дивиз , 5 механикжуулсан , 4 мотобуудлагын, 2 танкийн , 3 артиллерийн , 1 танк эсэргүүцэн хамгаалах , 3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригад , 2 тусгай хүчний, 2 нисдэг тэрэгний , 1 инженер саперын, 1 хөвөгч гүүрний , 1 Радио Электрон холбооны  хороодууд байдаг байна. 

Бээжингийн цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятадын хойд хилийн дагуух бүс нутагт байрладаг Монгол , ОХУ-н дорнод Сибирийн бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэрэг армийн нэгтгэл юм.  Бээжингийн цэргийн тойрог нь  ХАЧА-н  хамгийн хүчтэй шилдэгт армиудтай хамгийн том тойрогт тооцогддог. 

Түүний бүрэлдэхүүнд 3 арми ( 38,27,65-р армиуд ), Өвөр Монгол дахь цэргийн анги нэгтгэлүүд мөн том хотуудын цэргийн горнизонууд багтдаг.  Бээжингийн цэргийн тойргийн бүрэлдэхүүнд Хятадын ардын чөлөөлөх армийн цорын ганц агаарын десантын 15-р корпус багтдаг. Түүний бүрэлдэхүүнд 3 агаарын десантын дивиз байдаг ба төв штаб нь Сяогань хотод байралдаг. Дивиз тус бүр нь десантын 3 хороо ,тээврийн болон инженер саперын батальонуудаас бүрддэг.
Энэ агаарын десантын 15-р корпус нь Хятадын чөлөөлөх армийн цэргийн нисэх хүчний командад харъялагддаг. Агаарын тээврийн хүч бололцооноос хамаарч эхний ээлжинд 1 дивиз десантаар буулгах боломжтой.

Хятадын хуурай замын цэргийн  шилдэг арми болох 38-р армийн бүрэлдэхүүнд 112 ,113-р механикжуулсан дивизүүд,  6-р танкийн дивиз, 5-р артиллерийн бригад, 4-р агаараас эсэргүүцэн хамгаалах, нэг тусгай хүчний бригад, цэргийн нисэх хүчний 8-р бригадууд багтдаг ба төв штаб нь Бээжин хотод байралдаг. Хятадын армийн орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн түрүүнд энэ армийг хангадаг мөн цэрэг байлдааны үйл ажиллагаа явуулах шинэ  шинэ арга ажиллагаанд зориулан байнга бэлтгэл сургуулилт зохион байгуулж байнгын бэлэн байдалд байдаг.

Харин 65-р армийн бүрэлдэхүүнд 193-р хөнгөн явган цэргийн, 194-р хүнд явган цэргийн, 195-р механикжуулсан бригадууд, 70,196-р мотобуудлагын, 1-р танкийн , 14-р артиллерийн бригадууд ,нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг. Мөн 27-р армийн бүрэлдэхүүнд 188-р хөнгөн явган цэргийн , 235-р механикжуулсан, 80,82-р мотобуудлагын, 7-р танкийн , 16-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад нийтдээ 7 бригад багтдаг байна. Бээжингийн горнизоны бүрэлдэхүүн дахь  1,2,3-р дивизүүд  мөн Өвөр Монголын нутагт байралдаг 205-р мотобуудлагын бригад , хилийн цэргийн хороодууд мөн энэ тойргийн бүрэлдэхүүнд багтдаг.  

Бээжингийн цэргийн тойргийн нөөц хүчний хувьд  Бээжин хотоос танкийн болон зенит-артиллерийн тус тус нэг хороо, Тяньцзин мужаас явган цэргийн болон зенит артиллерийн тус бүр нэг дивиз, Хэбэй мужаас явган цэргийн болон зенит артиллерийн тус бүр нэг дивиз , танк эсэргүүцэн хамгаалах хороо, Шаньси мужаас явган цэргийн нэг дивиз , Өвөр Монголоос мөн явган цэргийн нэг дивиз эмхлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Бүх тойргийн хэмжээнд 3-4 механикжуулсан, 2 танкийн, 3 агаарын десантын дивиз байдаг ба  5-8 мотобуудалгын, 3-4 механикжуулсан , 1 танкийн, 3 артиллерийн , 1 тусгай хүчний ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах  бригадууд мөн  цэргийн нисэх хүчний ,  тусгай хүчний ,  хилийн цэргийн, артиллерийн , танк эсэргүүцэн хамгаалах , химийн зэвсэгээс хамгаалах тус бүр нэг хороодууд бүрэлдэхүүнд нь багтдаг. 

Цзиннань цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь  Хятад улсын ямар нэг гадаад хил хязгаарын бүс нутгийг хамаардаггүй зөвхөн дотоод мужууд тэдгээрийн нөөц хүчний хүрээг хамаардаг. 

Түүний бүрэлдэхүүн мөн 3 армиас (20,26,54) бүрддэг.

Цзиннань цэргийн тойргийн 26-р армийн бүрэлдэхүүнд 8-р танкийн, 200-р механикжуулсан, 77,138,199-р мотобуудлагын ,8-р артиллерийн, 54-р агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд, цэргийн нисэх хүчний 7-р хороо мөн тусгай хүчний нэг хороо багтдаг. 

Харин  54-р армийн хувьд орчин үеийн шинэ  зэвсэг техникээр хамгийн тэргүүн эгнээнд хангагддаг ба Хятадын хуурай замын цэргийн шилдэг армиудын нэг юм. Түүний бүрэлдэхүүнд 127-р явган цэргийн ,162-р механикжуулсан дивизүүд, 160-р механикжуулсан , 11-р танкийн бригадууд , артиллерийн , агаараас эсэргүүцэн хамгаалах тус бүр  нэг бригад , нисэх хүчний 1-р хороо багтддаг. Энэ цэргийн тойргийн 20-р армийн бүрэлдэхүүнд 58,60 механикжуулсан, 13-р танкийн, 2-р артиллерийн бригадууд мөн агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад багтдаг. 

Цзиннань цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүнд нь 3 механикжуулсан ба мотобуудалгын дивиз , 1 танкийн дивиз , 3-4 механикжуулсан , 3 мотобуудалгын, 2 танкийн ,3 артиллерийн ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах бригадууд , 2 тусгай хүчний  хороо, 2 цэргийн нисэх хүчний ,1 танк эсэргүүцэн хамгаалах, 1 Радио электрон холбооны, 2 хөвөгч гүүрний хороодууд багтдаг байна. 

Ланьчжоугийн цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятадын баруун бүс нутгийн хил хязгаарыг бүхэлд нь хамаардаг ба тэр бүс нутагт байрладаг. Төв Ази, Монгол, Оросын баруун Сибирь, Энэтхэг улстай хил залгаа бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй цэргийн тойрог юм. Өндөр уулын бүс нутаг, байгаль цаг уур, газар орны хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай цэргийн анги хороодуудыг Шиньжан Уйгарын хязгаар нутагт тусгайлан байгуулсан байна. Түүний бүрэлдэхүүнд 21,47-р армиуд , Шинжань Уйгарын хязгаар нутагт орших цэргийн анги нэгтгэлүүд багтдаг. 

Ланьчжоугийн цэргийн тойргийн 21-р армийн бүрэлдэхүүнд 61-р уулын явган цэргийн дивиз, 62-р механикжуулсан, 12-р танкийн, 19-р артиллерийн , 184-р тусгай хүчний бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад байдаг. Харин 47-р армийн бүрэлдэхүүнд нь 139-р механикжуулсан, 55-р уулын явган цэргийн, 56-р мотобуудлагын, 9-р танкийн, 15-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригад багтдаг. 

Мөн Ланжьчжоугийн цэргийн тойргийн бүрэлдэхүүнд  8-р хөнгөн явган цэргийн механикжуулсан, 4-р мотобуудлагын, 6,11-р уулын явган цэргийн дивизүүд мөн 2-р артиллерийн бригад , агаараас эсэргүүцэн хамгаалах нэг бригад , нисэх хүчний  3-р бригад , Радио электрон холбооны , тусгай хүчний , инженер саперийн тус тус нэг хороодууд багтдаг байна. 

Нөөц хүчний хувьд Шэньси мужаас явган цэргийн болон зенит-артиллерийн тус бүр нэг дивиз, явган цэргийн болон материал техник хангамжийн нэг нэг бригад , Ганьсу мужаас зенит- артиллерийн нэг дивиз, Нинся-Хуйск автономит мужаас явган цэргийн нэг дивиз инженер-саперийн нэг хороо эмхлэн зохион байгуулах боломжтой. 

Ланьчжоугийн цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүн 1 хөнгөн механикжуулсан, 1 мотобуудлагын,  3 уулын явган цэргийн ,1 танкийн дивиз, 2 механикжуулсан, 1 уулын явган цэргийн, 1 мотобуудлагын, 1 танкийн, 3 артиллерийн ,3 агаараас эсэргүүцэн хамгаалах,1 тусгай хүчний, 1 цэргийн нисэх хүчний бригадуудаас бүрддэг. Мөн тусгай хүчний , инженер саперын ,Радио электрон холбооны хороодууд бий. 

Чэндуны цэргийн тойрог: Энэ цэргийн тойрог нь Хятадын өмнөд мужууд Энэтхэг, Мьямар улсуудтай хил залгаа бүс нутагт байралдаг ба тэр бүс нутагт байлдааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Чэндуны цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүнд 2 арми (13,14-р арми) мөн Төвдийн хязгаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүд багтдаг.

Энэ цэргийн тойрог нь орчин үеийн шинэ зэвсэг техникээр хамгийн сүүлд хангагддаг ба Хятадын арми дотроо хамгийн сул цэргийн тойрогт тооцогддог байна.

Түүний бүрэлдэхүүн дахь 13-р армиин хувьд  37,149-р мотобуудлагын дивизүүд , 17-р танкийн бригад мөн артиллерийн болон агаараас эсэргүүцэн хамгаалах, тусгай хүчний,  нисэх хүчний тус тус нэг бригадуудаас бүрддэг. Харин 14-р армийн хувьд 31,40,42-р мотобуудлагын, 32-р уулын явган цэргийн, 18-р танкийн, 4-р артиллерийн бригадууд мөн нэг агаараас эсэргүүцэн хамгаалах бригадаас бүрддэг. Төвдийн хязаар нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүдийн бүрэлдэхүүнд 52,53-р уулын явган цэргийн, 54-р механикжуулсан, 651-р зенит-пуужингийн бригадууд мөн 308-р артиллерийн хороо багтдаг байна.  

Нөөц хүчний хувьд Чунцин хотоос явган цэргийн болон зенит артиллерийн тус тус нэг дивиз, материал техник хангамжийн нэг бригад , зенит-артиллерийн нэг хороо, Юньнан мужаас явган цэргийн нэг хороо эмхлэн бүрдүүлэх боломжтой. 

Чэндуны цэргийн тойргийн нийт бүрэлдэхүүн нь 4 мотобуудлагын дивиз, 2 уулын явган цэргийн, 1 механикжуулсан, 2 танкийн , 2 артиллерийн, 2 агаараас эсэргүүцэн хамгаалах, 1 тусгай хүчний, 1 цэргийн нисэх хүчний бригадууд мөн артиллерийн болон зенит артиллерийн хороодууд, тусгай хүчний нэг хороо, Радио электрон холбооны нэг хорооноос бүрддэг байна.

 

#Үргэлжлэл бий

 

Бэлтгэсэн: Уулын инженер Д.Отгонбаатар