Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Анхаа, Ууганаа хоёрын итгэлийг хэн хүлээв?

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Авьяаслаг Монголчууд шоуг амилуулж, үзэгчдэд дандаа инээд бэлэглэж, оролцогчдын талд бат зогсдог чухал дүрүүд бол яах аргагүй хөтлөгч Ууганаа, Анхаа хоёр. Тайзны хажууд оролцогчдоо дэмжин, тэдэнд урам зориг хайрлаж, зарим үед оролцогчдоо өмөөрч шүүгчдийн эсрэг нууцхан зогсож чаддаг хоёр хөтлөгчийг харсан хүн бүр инээхгүй өнгөрч чаддаггүй гэхэд болно.

Тус шоуны 2-р улирал өмнөх жилийн шоунаас онцлог талтай нь 4 шүүгч тус бүр нэг нэг, 2 хөтлөгч дундаа нэг алтан баззер дарж, алтан баззер даруулсан оролцогчдыг шууд хагас шигшээ шатанд оролцох боломж олгож байгаа.

Харин хөгжилтэй зангаараа Авьяаслаг Монголчуудын үзэгчдийг баясгадаг хөтлөгч 2 залууд ямар авьяастан таалагдаж алтан баззер даруулах бол гэсэн үзэгчдийн хүлээлтийг өндөрлүүлж, хөтлөгч залуус маань өчигдрийн дугаарт алтан баззераа дарлаа.

Тэднийг алтан баззер даруулахад хүргэсэн Эрдэнэт хотоос оролцогч О.Батнасан, Г.Атарбат нар морин хуур, гитар хөгжмийг хослуулж хамтдаа тоглоод 2 жил гаруй хугацаа болж байгаа гэнэ. Анхаа, Ууганаа хоёртой төстэй гэмээр харагдах 2 хүү дараагийн шатанд тэдний итгэлийг алдахгүй байж, юу чаддагаа харуулахыг хүлээх л үлдлээ.

Агаарт дүүлэгч удмын нугараачид

Авьяаслаг Монголчууд шоуны тайзыг чимж, Рокет бэй шүүгчийн нүдийг хужирласан авьяаслаг оролцогч Ц.Ганчимэг, Ц.Хулан нар төрсөн эгч дүүс бөгөөд удам дамжсан нугараачид гэнэ. Тэдний ээжийнх нь төрсөн дүү нар нь мэргэжлийн нугараачид учраас тэд уран нугаралтаар хичээллэх болжээ.

Чимгээ шүүгч хэлэхдээ, үзэсгэлэн төгөлдөр охид агаарт үзүүлбэрээ үзүүлэхдээ илүү хүчирхэг харагдаж байгааг ч онцолсон.

Харин Чука шүүгч эгч дүү нугараачдыг тэнцүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан нь магадгүй тэднийг улам хурцлах гэсэн санаа байж болох юм. Олон насны зөрөөтэй ч ижилхэн төрх, үзэсгэлэн гоогоороо ялгарсан эгч дүү нугараачиддаа амжилт хүсье.