Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Чанарын удирдлагын тогтолцоо гэж юу вэ, яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

ikon.mn
2016 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бүтээгдэхүүний чанар, худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол хэрэгслийн нэг нь чанарын удирдлагын тогтолцоо юм. Манай оронд 1991 онд "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай", 1994 онд "Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай" Монгол Улсын хуулиуд болон холбогдох тогтоол, шийдвэрүүд гарсан.

Бизнесийн байгууллагын өрсөлдөөн улам бүр нэмэгдсээр байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой хууль ба зохицуулалтын шаардлага нэмэгдэж байна. Мөн хэрэглэгч, худалдан авагч, түншүүдийн чанарын талаарх боловсрол ч нэмэгдсээр байна. Эдгээр субьектуудаас байгууллагад тавих шаардлага, хэрэгцээ ба хүлээлт нь илүү чангарч байна. Бизнесийн орчин дахь энэ өөрчлөлтөнд дасан зохицох, хэрэглэгчид төвлөрсөн байгууллага байхын тулд,  мөн түүнчлэн эрсдэлээ удирдаж чаддаг байгууллага байхын тулд,  тогтвортой хөгжлийн үзэл баримтлал суурилсан байгууллага байхын тулд ЧУТ ISО9001-ийн зорилго оршино. 

Хэдийгээр чанарын удирдлага хэрэгжүүлэх нь байгууллагуудын сайн дурын шийдвэр байдаг ч удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх явдал нь стратегийн шийдвэр байхыг стандарт зөвлөдөг. 

Компани чанарын нэгдсэн удирдлагыг яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй бэ? үүнийг хэрэгжүүлснээр

  • Харилцагчийн үйлчилгээ, хариу арга хэмжээ сайжрах
  • Бүтээгдэхүүний нийцэл сайжрах
  • Нөөцийн үр ашигтай хэрэглээ дээшлэх
  • Бүтээмж сайжрах, Ашигт ажиллагаа өсөх 
  • Өрсөлдөх давуу тал дээшлэх
  • Илүү урам зоригтой, хариуцлагатай хүний нөөц бий болох гэх мэт давуу тал байгууллагад бий болдог. 

Мөн түүнчлэн хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийхдээ  тухайн бизнесийн тогтвортой байдлыг чухалчилдаг. Хөрөнгө оруулалт татан авахыг хүсэж буй бизнесийн хувьд ч өөрийн тогтвортой байдлаа нотлон харуулах боломж нь удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэн баталгаажуулах явдал юм.

Үүнээс гадна компаниуд аливаа эрсдлээс сэргийлэхийн тулд бараа, үйлчилгээ худалдан авахдаа тухайн ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчийн чадавхийг чухалчилдаг. Мэдээж бизнесийн учирч болох эрсдлүүд олон янзын төрөл, хэлбэрийн байх боловч өнөөгийн ихэнх бизнесийн хувьд доорхи эрсдлүүдийг түгээмэл эрсдэл гэж үздэг.

  • Чадавхийн буюу Чанарын
  • Байгаль орчины
  • Хүний амь нас, эрүүл мэнд
  • Нийгмийн
  • Мэдээллийн аюулгүй байдлын

Дээрх эрсдлүүдээс сэргийлэх удирдлагын тогтолцоог байгууллагадаа бий болгон хэрэгжүүлж, хэвшүүлсэн болохоо хөрөнгө оруулагч, худалдан авагч, хэрэглэгч,хувьцаа эзэмшигч болон бусад сонирхогч талууддаа нотлон харуулах боломж нь холбогдох удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэн хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэн баталгаажуулах явдал учраас өнөөдөр олон олон байгууллагууд удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд хошуурч байна.

Чанарын удирдлага нь бизнесийн олон салбарт холбоотой чухал асуудал юм.  Энд бас чанарын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, шалгалт, чанарын байнгын сайжруулалт гэсэн үндсэн хэсгүүдийг бас анхаарч үзэх ёстой.  ЧУТ нь зөвхөн бүтээгдэхүүний эсвэл үйлчилгээний эцсийн чанарыг дангаар нь анхаарах тухай асуудал биш, энэ бол төлөвлөлтөөс бодит болгох хүртэлх бүх шат дамжлага дахь системтэй, удирдах тухай ойлголт юм. 

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын шинэчлэл:

Олон улсын стандартчлалын байгууллага нь ISO9001 стандартыг 2015 оны 9 сард шинэчлэн гаргасан. Энэхүү шинэ стандартад, Хэрэглэгчийн сэтгэл ханамж ба  Чанараас гадна “Эрсдэлд суурилсан сэтгэлгээ” гэдэг шинэ үзэл баримлал орж ирсэнээрээ энэхүү стандартыг бизнесийн удирдлагын маш хүчтэй хэрэгсэл болгосон. 

Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний Обзерв Консалтинг ЗҮБ болон Монголын Бизнесийн зөвлөл хамтран 2016 оны 9 сарын 29-нд :
ISO-ийн удирдлагын тогтолцоонуудын шинэчлэл, шинэчлэгдсэн стандартуудын танилцуулга, үзэл баримтлал сэдвээр доорхи 3 стандартын шинэчлэлтэй холбогдуулан 

  • (ISO9001- Чанарын удирдлагын тогтолцоо,
  • (ISO14001- Байгаль орчны удирдлагын тогтолцоо, 
  • (ISO45001- ХАБЭА-н удирдлагын тогтолцоо) –ын талаар семинар явуулах гэж байна. 

Энэхүү семинарыг зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалтын дэлхийд тэргүүлэгч Германы TUV Rheinland байгууллагыг урьж хамтран зохион байгуулж байна.
Семинарын зорилго: 

ISO удирдлагын тогтолцооны шинэчлэгдсэн стандартуудын танилцуулга, шинэчлэлийн үзэл баримтлалтай танилцах, стандартыг хэрэгжүүлэх , тэргүүн туршлагуудаас хуваалцах 
Семинарын давуу тал: 

  • ОУС амжилттай хэрэгжүүлсэн Монгол байгууллагуудын кэйс, туршлагаас суралцана
  • ОУС хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн байгууллагад тулгамдаж буй асуултуудад хариулт авна
  • ОУС хэрэгжүүлэх шийдвэрийг хэрхэн гаргах талаар зөв ойлголттой болно
  • ОУС хэрхэн хэрэгжүүлэх, удирдах талаар суурь мэдлэгтэй болно
  • ОУС хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг , туслалцааг хэрхэн авах талаар мэдээлэл авна. 
  • ОУС хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцааг хэрхэн авах талаар мэдээлэл авна 
  • ОУС хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг олгодог байгууллага, хөтөлбөрийн талаар мэдээлэл авна.

ХААНА: BlueSky Hotel&Tower

ХЭЗЭЭ: 2016 оны 9 сарын 29-нд

ХУРААМЖ: Бүтэн семинар 200,000 төг 1 сэдэв 60,000 төг

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

  1. https://goo.gl/forms/j6DMd5V7tQ7HjFp62 формыг бөглөх
  2. Хураамжаа шилжүүлэх /ХХБ 473007986 - ОУ-ын удирдлагын  тогтолцоо СЗМТ НҮТББ/
  3. Холбоо барих утасны дугаар: 99100879, 99071745

Семнарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 

https://www.facebook.com/events/1105640156155757/ 
http://observeconsulting.com/newsView.php?post=225&lang=mn сайтуудаас авна уу.