Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ISO гэж юу вэ? ISO-ийн удирдлагын тогтолцооны ШИНЭЧЛЭЛТ

ikon.mn
2016 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ISO буюу Олон улсын Стандарчлалын байгууллага нь дэлхийн 160 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн, стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллага юм. ОУСБ нь оролцогч талуудын (НҮБ түүний дэд байгууллага, WHO, WTO, IEC гэх мэт) хүсэлт хэрэгцээнд үндэслэн дэлхийн хөгжилд чухал шаардлагатай байгаа стандартуудыг боловсруулан гаргадаг. Тус байгууллага нь 1947 онд Швейцарь улсад байгуулагдсан байдаг.

Хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн халамж, компьютер, хөдөө аж ахуй гээд бидний өдөр тутмын ажил амьдралд ISO олон улсын стандарт нь нөлөөлж бас хэрэглэгдэж байдаг. Процесс, үйл ажиллагаа, тогтолцоонд зориулан гаргасан ISO олон улсын стандарууд нь таньд илүү бүтээмжтэй, үр дүнтэй, үйлдвэрлэлийг, тогтолцоог бий болгоход тусладаг стандартууд юм. 

Жишээ болговол: ISO 9001 стандарт нь дэлхий нийтэд хамгийн өргөн хэрэглэгддэг бөгөөд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, сайжруулан удирдах удирдлагын  арга зүй бөгөөд чанарын байнгын сайжруулалтын үйл явцын хөдөлгөх түлхүүр болдог. Энэхүү стандартын шаардлага нь нийтлэг шинжтэй бөгөөд гаргах бүтээгдэхүүнээс мөн байгууллагын хэмжээ, төрөл, салбараас үл хамааран ямарч аж ахуйн нэгж, байгууллагад авч хэрэгжүүлж болдог. 

Монголын бизнесийн байгууллагууд хөгжлийн тодорхой үе шатуудыг туулан хөгжсөөр одоо илүү тогтвортой хөгжлийн үе шат руу харж хандаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор ААНБ-ууд сүүлийн жилүүдэд ISO-ийн удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх явдал түгээмэл боллоо. 

Эдгээр хүчин зүйлийг харгалзан Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний Обзерв Консалтинг ЗҮБ болон Монголын Бизнесийн зөвлөл хамтран 2016 оны 9 сарын 29-нд :
ISO-ийн удирдлагын тогтолцоонуудын шинэчлэл, шинэчлэгдсэн стандартуудын танилцуулга, үзэл баримтлалын талаар доорх сэдвүүдээр семинар явуулах гэж байна. 

  • ISO9001- Чанарын удирдлагын тогтолцоо,
  • ISO14001- Байгаль орчны удирдлагын тогтолцоо, 
  • ISO45001- ХАБЭА-н удирдлагын тогтолцоо

Энэхүү семинарыг зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалтын дэлхийд тэргүүлэгч Германы TUV Rheinland байгууллагыг урьж хамтран зохион байгуулж байна.

Семинарын зорилго:

ISO удирдлагын тогтолцооны шинэчлэгдсэн стандартуудын танилцуулга, шинэчлэлийн үзэл баримтлалтай танилцах, стандартыг хэрэгжүүлэх , тэргүүн туршлагуудаас хуваалцах

Семинарын давуу тал:

  • ОУС амжилттай хэрэгжүүлсэн Монгол байгууллагуудын кэйс, туршлагаас суралцана
  • ОУС хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн байгууллагад тулгамдаж буй асуултуудад хариулт авна
  • ОУС хэрэгжүүлэх шийдвэрийг хэрхэн гаргах талаар зөв ойлголттой болно
  • ОУС хэрхэн хэрэгжүүлэх, удирдах талаар суурь мэдлэгтэй болно
  • ОУС хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг , туслалцааг хэрхэн авах талаар мэдээлэл авна. 
  • ОУС хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг, туслалцааг хэрхэн авах талаар мэдээлэл авна 
  • ОУС хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг олгодог байгууллага, хөтөлбөрийн талаар мэдээлэл авна 

ХААНА: BlueSky Hotel&Tower 
ХЭЗЭЭ: 2016 оны 9 сарын 29-нд
ХУРААМЖ: Бүтэн семинар 200,000 төг 1 сэдэв 60,000 төг

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

  1. https://goo.gl/forms/CYnn7iiyLhdm2Y0k1 формыг бөглөх
  2. Хураамжаа шилжүүлэх /ХХБ 473007986 - ОУ-ын удирдлагын  тогтолцоо СЗМТ НҮТББ/ 
  3. Холбоо барих утасны дугаар: 99100879, 99071745

Семмнарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

https://www.facebook.com/events/1105640156155757/
http://observeconsulting.com/newsView.php?post=225&lang=mn сайтуудаас авна уу.