Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сочигийн олимп ижил хүйстэн тамирчдыг таатай хүлээн авна

Өглөөний сонин
2013 оны 10 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх өвөл болох Сочи­гийн олимпийн бэлтгэл ажил, болон гүйцэтгэлийн талаар тайлбар хэллээ.

Энэ үеэр хамгийн онцлох мэдэгдэл нь тус улсад болох өвлийн олимпийн үеэр ижил хүйстэн тамирчдыг урьж, тэд­нийг гадуурхах, спортын цэвэр өр­сөл­дөөнийг шахан гадуурхах үйл явдал байхгүй гэсэн байна.

Бусад олимпт ижил хүйстэн, бисексуаль тамирчдыг оролцуулдаггүй далд нөхцөл байдал их байдаг бол Сочигийн олимпоос эх­лэн энэ явдал түүх болон үлдэх аж. 

Гэхдээ зохион байгуулагч хот ижил хүйстнүүдийг оролцуулахыг дэмжиж болох хэдий ч Олон улсын олимпийн хороо, спортын төрлүүдийн захиргаад зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй юм байна.

Зураг