Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүн "Сочи-2014" олимпийн бамбарыг буухиалав

ГХЯ
2013 оны 10 сарын 30
iKon.MN
ЮНЕСКО-оос ОХУ-д суугаа
төлөөлөгч Д.Бадарч

Олон улсын Олимпийн хороо болон ОХУ-ын Олимпийн хорооны урилгаар “Сочи-2014” олимпийн бамбарын аялалд ЮНЕСКО-оос ОХУ-д суугаа төлөөлөгч Д.Бадарч оролцлоо.

ОХУ-ын Соёлын сайд В.Мединский, Олимпийн аварга Е. Плюшенко, Г.Зыбина, Е.Бережная, Б.Васильев, алдарт хөл бөмбөгч Киржаков, жүжигчин М. Боярский зэрэг 515 хүн Санкт Петербург хотод болсон буухиад оролцжээ. 

Санкт-Петербург хот нь дэлхийн соёлын өвд багтсан түүх дурсгалт хотын хувьд ЮНЕСКО-той байнгын холбоотой ажилладаг байна.

Москвагаас аравдугаар сарын 7-нд гараагаа эхэлсэн олимпийн бамбарын буухиад 14 мянган хүн оролцож, 83 бүс нутаг, 2900 хот суурингаар дамжиж, 65 мянган км зам туулах юм.

Мөн олимпийн бамбар нь дэлхийн хамгийн гүнзгий Байгаль нуур, Хойд туйл, Европ тивийн ноён оргил Эльбрус, Сансарын уудамд зочлох аж.