Ирэх онд спортын ертөнцөд хоёр том үйл явдал болно. Түүний нэг нь манай хойд хөршид болох өвлийн олимп билээ.
Тэгвэл тус олимпийн бэлтгэл ажил 90 хувьтай явж байгаа талаар “Риа Новости” мэдээллээ.
ОХУ-ын аялал жуулчлал, спортын яамны зүгээс Сочигийн өвлийн олимпт урьдчилсан байдлаар 5 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийж буй бөгөөд үүнд шинээр цэнгэлдэх барих, тамирчдыг байрлуулах хотхон зэргийг төсөвлөжээ.
Мөн Сочид болох өвлийн олимпийн тамирчдад гардуулах медалийг маш зузаан хийж буй төдийгүй голдоо олимпийн бэлгэдлийг сийлсэн нь нэлээд өртөг орох шалтгаан болсон байна.
Одоогоор Сочид хийгдэж буй зам талбай, гудамж гэрэлтүүлэг, орчны тохижуулалтын ажил бүрэн шувтарч, шинэ цэнгэлдэхээ хүлээн авахыг л хүлээж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!