ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүнгарын геноцидыг үйлдсэн Манжийн хааны тамгыг дуудлага худалдаагаар зарна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Sotheby’s компанийн Хятадын түүхэн дурсгалт зүйлсийг зарах дуудлага худалдаа аравдугаар сарын 5-нд Хонг Конгод болох гэж байна.

Энэ үеэр нийт 300 орчим эд зүйлийг зарах бөгөөд ойролцоогоор нийтдээ $80 саяын наймаа явагдана гэсэн тооцоог хийжээ.

Дуудлага худалдаанд орох эд зүйлсийн дотор Манж чин гүрний Тэнгэрийг тэтгэгч хааны (1711-1799) ногоон хаш тамга байгаа аж.

Уг тамгыг 10-15 сая ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа гэнэ. Тамгыг өчигдөр буюу Пүрэв гарагт олон нийтэд үзүүлэх арга хэмжээ болсон байна. Хятадаар Чяньлон, Монголоор Тэнгэрийг тэтгэгч хаан нь Энх Амгалан хааны ач бөгөөд Зүүнгарыг Манж чин гүрэнд нэгтгэх дайныг удирдсан хүн юм.

Түүний тушаалаар нэгэн цагт хүчирхэг явсан Зүүнгарын Монголчуудыг бөөнөөр нь хядаж, газар нутгийг нь эзгүйрүүлсэн явдлыг түүхэнд Зүүнгарын геноцид гэж нэрлэдэг.

 

Эх сурвалж: China Daily