Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээгээр хоол хүнсээр дамжих өвчний шалтгаанаар 10 хүн тутмын нэг буюу 420 сая хүн нас барж байна. Нас барсан 3 хүн тутмын хоёр нь тав хүртэлх насны хүүхэд байна.
Аюулгүй байдал нь алдагдсан хоол хүнс хэрэглэсний улмаас суулгалт өвчнөөр жил бүр 550 сая хүн (220 сая нь тав хүртэлх насны хүүхэд) өвчилж, 230 сая хүн (96 сая нь тав хүртэлх насны хүүхэд) нас барж байна. Өвчин үүсгэх гол шалтгааныг эмгэг төрөгч нян, вирус, шимэгч болон химийн хороор бохирдсон хоол хүнс эзэлж байна (ДЭМБ).
2016 он гарсаар Монгол Улсад хоолны хордлогын хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Хоол хүнсийг буруу хадгалах; дутуу чанаж болгох; баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэх, хүнс бэлтгэх, боловсруулах, худалдаалах болон хэрэглэх явцад ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм муу сахих нь эмгэг төрөгч нянгаар хоол хүнс бохирдох шалтгаан болж байна.
Хоолны хордлого болон хоол хүнсээр дамжих бусад өвчнөөс сэргийлэхийн тулд “АЮУЛГҮЙ ХООЛ ХҮНСНИЙ 5 ТҮЛХҮҮР” ЗАРЧМЫГ ДАГАЖ МӨРДӨХИЙГ Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Хоол Судлалын Төвөөс ТАНЬД ЗӨВЛӨЖ БАЙНА.
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!