ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт эхэлж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт өнөөдөр эхэлж байна

Дээд хэмжээний уулзалтад оролцох хүндэт зочдын тэргүүнүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шангри Ла зочид буудалд угтан авч байгаа юм.

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын нээлт 09:00 цагаас болох бөгөөд 09:30 минутаас нэгдсэн хуралдаан эхэлнэ.

Нэгдсэн хуралдаан I: “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”
Нэгдсэн хуралдаан II: “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвийн дор хуралдаж, хүндэт төлөөлөгчид үдээс хойш "Нүүдэлчдийн баяр наадам"-ыг үзэж сонирхох юм.