Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг Даваа гарагт хэлэлцэнэ

www.ulaanbaatar.mn
2016 оны 7 сарын 1
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11:00 цагаас хуралдуулахаар боллоо.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.